Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 17:22 - Ариун Библи 2013

22 Учир нь Та Өөрийн ард түмэн Израилийг мөнхөд Өөрийнхөө ард түмэн болгосон бөгөөд ЭЗЭН Та тэдний Бурхан нь болжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Учир нь Таны бүтээсэн Таны ард түмэн Израиль нь мөнхөд Таных бөгөөд Өө ЭЗЭН, Та тэдний Бурхан болжээ.

Gade chapit la Kopi




1Шастир 17:22
15 Referans Kwoze  

Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, Мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, Алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би хэлнэ. «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ” гэв.


Учир нь ЭЗЭН аугаа нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг хөсөр хаяхгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохыг таалав.


Би чиний мөн чамаас хойших үр удмын чинь Бурхан байхын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойших чиний үр удмын хооронд, үе үеийнхэнд чинь мөнхийн гэрээ болгон тогтооно.


Таныг таалан Израилийн сэнтийд залсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Израилийг мөнхөд хайрласан учир зөв болоод шударгыг гүйцэлдүүлэхийн тулд таныг хаан болгон өргөсөн ажээ гэж хэлэв.


Таны ард түмэн Израильтай хэн адил вэ? Ард түмнээ болгон чөлөөлөхөөр Бурхан нь явж, Өөрийн ард түмний өмнөөс үндэстнүүдийг зайлуулан Египетээс золин авч, агуу бөгөөд сүрдмээр зүйлсийг үйлдэн Өөртөө нэр алдрыг авсан тийм Бурхантай өөр ямар үндэстэн газар дэлхийд байна вэ?


Тиймээс одоо, ЭЗЭН Бурхан минь, Та Өөрийнхөө зарц ба түүний гэрийн талаар хэлсэн үгийн тань дагуу энэ нь үүрд тогтож Та айлдсанаараа үйлдэх болтугай.


Учир нь Та Өөрийн ард түмэн Израилийг Өөртөө зориулан мөнхөд Өөрийнхөө ард түмэн болгон тогтоосон бөгөөд ЭЗЭН Та тэдний Бурхан нь болжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite