Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 17:20 - Ариун Библи 2013

20 Өө, ЭЗЭН минь, бидний чихээрээ сонссон бүхний дагуу Тантай адил хэн ч үгүй бөгөөд Танаас өөр Бурхан байхгүй билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Өө, ЭЗЭН минь, бид чихээрээ сонссон бүгдийн дагуу Тантай адил хэн ч байхгүй бөгөөд Танаас өөр ямар ч Бурхан байхгүй билээ.

Gade chapit la Kopi




1Шастир 17:20
26 Referans Kwoze  

ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхэн бас Би эцэс. Надаас өөр Бурхан байхгүй.


Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд


Аяа, ЭЗЭН, бурхдаас хэн нь Тан лугаа адил Ариун нь үлэмжийн, Алдар нь аймшигт, Үйлс нь гайхамшигтай вэ?


Хэн цог жавхлант мутраараа Мосегийн баруун гарыг хөтлөн явуулж, Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд Өмнө нь усыг хувааж,


Би Бурхан, Надаас өөр Бурхан байхгүй тул Дэлхийн бүх хязгаар аа, Над уруу эргэж аврагдагтун.


Би ЭЗЭН. Өөр байхгүй. Надаас өөр Бурхан алга. Чи Намайг танихгүй ч, Би бүсийг чинь бүсэлсэн.


“Та нар миний гэрч нар” гэж ЭЗЭН айлдаж байна. “Та нар мэдэж, Надад итгэн, Намайг Тэр мөн гэж таниасай гэсэндээ Би та нарыг сонгосон бөгөөд Та нар зарц нар минь юм. Надаас өмнө Бурхан байгаагүй, Миний дараа ч байхгүй.


“Тэгвэл та нар Намайг Хэнтэй адилтгаж, хэнтэй харьцуулах вэ?” гэж Ариун Нэгэн айлдаж байна.


Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ? Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ?


Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Хэн Тантай адил вэ, хүчит ЭЗЭН? Таны үнэн Таныг тойрон буй.


Учир нь тэнгэрт хэнийг ЭЗЭНтэй харьцуулж болох вэ? Тэнгэрлэг биесийн дундаас хэн нь ЭЗЭНтэй адил вэ?


Аяа ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн ч үгүй, Таных шиг үйлс ч алга.


Эцэг өвгөдийн маань өдрүүдэд, Эртний өдрүүдэд, өө Бурхан, Таны үйлдсэн ажлыг Бид чихээрээ сонссон. Тэд бидэнд ярьсан.


ЭЗЭНтэй адил ариун нь үгүй. Эгээ л Тан шиг нь хаа ч үгүй. Бидний Бурхан лугаа адил хад гэж байхгүй.


Иешуруны Бурхан шиг өөр хэн ч алга. Тэрээр чамд туслахаар тэнгэрийг хөлөглөн унаж, огторгуйд сүр жавхлангаа бадраадаг.


Дээр тэнгэрт, доор газар дээр ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр бурхан байхгүй гэдгийг чи өнөөдөр зүрх сэтгэлдээ шингээж, мэдэж ав!


ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр байхгүй гэдгийг чамд мэдүүлэхийн тулд тэдгээрийг чамд үзүүлсэн юм.


“Эзэн БУРХАН! Та зарцдаа алдар цуу, хүчирхэг мутраа харуулж эхэлсэн. Таных шиг ийм бүтээл, хүчит үйлсийг үйлдэж чадах бурхан, тэнгэр газрын хаана байна вэ?


Үргэлж давлиун загнадаг тэднийг ялсан учир ЭЗЭН бол хамаг бурхдаас илүү аугаа юм гэдгийг би одоо мэдлээ гэв.


Тэр —Маргааш гэж хэлэв. Мосе —Бидний Бурхан ЭЗЭН шиг нь үгүй гэдгийг танд мэдүүлэхийн тулд таны хэлснээр болог.


Учир нь энэ удаа Би бүх гамшигаа чиний зүрхэнд болон чиний албат нарт, ард түмэн дээр чинь илгээнэ. Ингэснээр бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүйг чи мэдэх болно.


Өө, ЭЗЭН минь Та зарцынхаа төлөө энэ бүх агуу зүйлийг ухааруулан Та зүрх сэтгэлийнхээ дагуу энэ бүх агуу үйлийг хийжээ.


Таны ард түмэн Израильтай хэн адил вэ? Ард түмнээ болгон чөлөөлөхөөр Бурхан нь явж, Өөрийн ард түмний өмнөөс үндэстнүүдийг зайлуулан Египетээс золин авч, агуу бөгөөд сүрдмээр зүйлсийг үйлдэн Өөртөө нэр алдрыг авсан тийм Бурхантай өөр ямар үндэстэн газар дэлхийд байна вэ?


Учир нь Та бүх дэлхийн дээр Хамгийн Дээд ЭЗЭН юм. Та бүх бурхдаас хавьгүй дээгүүр өргөмжлөгджээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite