Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 17:12 - Ариун Библи 2013

12 Надад тэрээр өргөө барина. Би түүний сэнтийг мөнхөд тогтооно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тэр надад өргөө босгож, Би түүний хаан ширээг үүрд мөнхөд байгуулна.

Gade chapit la Kopi




1Шастир 17:12
21 Referans Kwoze  

Тэр хаадын өдрүүдэд хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлал бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь өнөө бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм.


Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.


Харагтун, ЭЗЭН миний аав Давидад “Би чиний оронд сэнтийд чинь залах хүүгээр чинь Өөрийн нэрд зориулан өргөө бариулна” гэж айлдсаны дагуу Бурхан ЭЗЭНийхээ нэрд би өргөө барих гэж байна.


Долоо дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийнх болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.


Учир нь Түүн дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог.


Учир нь бүх дайснаа хөл дороо оруулах хүртэл Тэр ноёрхох ёстой.


Ингээд Би үр удмыг нь мөнхөд тогтоож, Сэнтийг нь тэнгэрийн өдрүүд мэт болгоно.


Би чиний үрийг мөнхөд тогтоож, Хаан ширээг чинь бүх үеийнхэнд байгуулна” гэсэн. Села


Тэд бидэнд хариулахдаа «Бид тэнгэр, газрын Бурханы зарц нар бөгөөд олон жилийн өмнө баригдсан байсан өргөөг бид дахин барьж байна. Израилийн нэгэн агуу хаан үүнийг барьж гүйцээсэн байсан юм.


Гэсэн ч тэр өргөөг чи өөрөө босгохгүй, харин чамд төрөх хүү чинь Миний нэр алдарт уг өргөөг барих болно” гэсэн билээ.


Чиний өдрүүд гүйцэж чи эцэг өвгөддөө одох үед Би чиний үрийг, хөвгүүдийн чинь нэгийг чиний дараа босгож түүний хаанчлалыг бэхжүүлнэ.


Би түүний эцэг болж, тэр Миний хүү болно. Би чиний өмнө байсан нэгнээс авсныхаа адилаар эс байж, Өөрийн хайр энэрлийг түүнээс салгахгүй.


Түүний нэр мөнхөд байг, Нар гэрэлтэх мэт Нэр нь урган мандаг. Хүмүүс түүгээр ерөөгдөнө. Бүх үндэстэн түүнийг Жаргалтайгаар магтаг.


Аяа ЭЗЭН, тэнгэрс Таны гайхамшгуудыг магтана. Ариун хүмүүсийн чуулганд Таны итгэмжтэйг бас магтана.


Swiv nou:

Piblisite


Piblisite