Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 17:1 - Ариун Библи 2013

1 Давид өргөөндөө тухлан амьдарч байх үедээ эш үзүүлэгч Натанд —Хараач, би хуш модон өргөөнд заларч байхад ЭЗЭНий гэрээний авдар майхны хөшгөн доор байна гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Давид өөрийн гэртээ амьдарч байх үедээ эш үзүүлэгч Натанд хандан —Үзэгтүн, би хуш модон гэрт амьдарч байхад ЭЗЭНий гэрээний авдар хөшгөн доор байна хэмээв.

Gade chapit la Kopi




1Шастир 17:1
28 Referans Kwoze  

Учир нь Би Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхан ба асарт аялж байв.


Давид өөртөө зориулан Давидын хотод өргөөнүүд бариулав. Бас тэрээр Бурханы авдарт зориулан газар бэлтгэж, түүнд асар босгов.


Та нар ихийг хүлээсэн боловч өчүүхэн л ирсэн. Та нар гэр уруугаа зөөхөд Би түүнийг чинь хийсгэсэн. Яагаад? Түг түмдийн ЭЗЭН тунхаглах нь —Яагаад гэвэл та нар цөмөөрөө өөр, өөрийн гэр уруу гүйлдэж байхад Миний өргөө эзгүй хоосон байна.


Энэ өргөө эзгүйрэн хоосроод байхад та нарын хувьд гоёмсог гэртээ суух цаг нь мөн гэж үү?


Небухаднезар би өөрийн гэрт амгалан сууж, орд харшдаа жаргалтай байлаа.


Чи хушаар өрсөлдөж байгаа тул хаан мөн үү? Эцэг чинь идэж ууж, шударга ёс болон зөв шударгыг үйлдээгүй гэж үү? Тэгээд л тэр сайн байв.


Энэ нь ЭЗЭНд зориулсан газрыг, Иаковын Төгс хүчит Нэгэнд орших газрыг би олох хүртэл болой” гэж байсныг нь санаач.


Гэвч Давид гэрээний авдарт зориулан Иерусалимд майхан бариад, Бурханы авдрыг Кириат-иеаримаас тийш нь зөөсөн билээ.


Давид хааны үйлс, эхнийхээсээ эцсийнх хүртэл үзмэрч Самуелын шастир, эш үзүүлэгч Натаны шастир болон үзмэрч Гадын шастирт бичигдсэн бөгөөд


Ингээд тэд Бурханы авдрыг дотогш авчран Давидын зориулан босгосон майхны голд байранд нь заллаа. Тэд Бурханы өмнө шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв.


Тирийн хаан Хирамаас Давидад элч нарыг хуш мод, мужаан, чулуучдын хамт түүнд зориулан гэр бариулахаар илгээв.


Хаан бас Соломоны хамт тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, керетчүүд болон пелетчүүдийг илгээжээ. Тэд Соломоныг хааны луусанд мордуулав.


Хаанд —Эш үзүүлэгч Натан ирээд байна гэж дуулгав. Тэрээр хааны өмнө орж ирээд, нүүр газарт доор мэхийн хаанд мөргөв.


Гэвч тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, эш үзүүлэгч Натан, Шимеи, Реи бас Давидын хүчит эрс Адониатай нийлсэнгүй.


эш үзүүлэгч Натаны гараар мэдээ илгээн ЭЗЭНий төлөө Иедидиа гэж түүнийг нэрлэлээ.


Дараа нь ЭЗЭН, Натаныг Давид уруу илгээсэнд тэр Давид дээр ирж —Нэгэн хотод хоёр хүн байжээ. Нэг нь баян, нөгөө нь ядуу зүдүү хүн байв.


Ингээд тэд ЭЗЭНий авдрыг дотогш авчран Давидын зориулан босгосон майхны голд байранд нь заллаа. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв.


Бурханы өмнө Давид тааллыг олж, Иаковын Бурханд орших газар олъё гэж тэр гуйсан.


Израилийн Бурхан ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих нь миний эцэг Давидын зүрхэнд байсан юм.


Натан, Давидад —Зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь Бурхан тантай хамт байна гэв.


Давид, Соломонд —Хүү минь ээ, би Бурхан ЭЗЭНийхээ нэр алдарт зориулан өргөө барих бодолтой байсан билээ.


Тэгээд Давид хаан хөл дээрээ босон зогсоод —Ахан дүүс, ард түмэн минь, намайг сонсогтун. ЭЗЭНий гэрээний авдарт зориулан мөн бидний Бурханы хөлийн тавиур болгон амралтын өргөө барих санаа зүрхэнд минь байсан тул би түүнийг барихад бэлтгэсэн билээ.


Дараа нь чи нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан даавуугаар арван бүрээстэй асар хийгтүн. Эдгээрийн дээр чи уран хийц болох херубуудыг хийлгэгтүн.


Тэгээд Давид өөрийн хүү Соломоныг дуудаж, Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан өргөө барихыг түүнд захин тушаав.


Swiv nou:

Piblisite


Piblisite