Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 16:34 - Ариун Библи 2013

34 Түүнд талархал өргөгтүн. ЭЗЭН сайн сайхан бөгөөд, Түүний хайр энэрэл үүрдийнх.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

34 ЭЗЭН сайн учир Түүнд талархал өргөгтүн. Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх.

Gade chapit la Kopi




1Шастир 16:34
13 Referans Kwoze  

ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНд талархал өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл үүрдийнх.


Тэд ЭЗЭНийг магтан талархал өргөж —Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний энэрэл хайр Израиль дээр мөнхөд байдаг гэж дуулцгаав. ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан тул бүх хүн ЭЗЭНийг магтахдаа чанга дуугаар уухайлцгаав.


Гал доош буун ирж, ЭЗЭНий сүр жавхлан өргөөний дээр залрахыг үзээд Израилийн хөвгүүд бүгд чулуун зам дээр нүүрээ газар хүргэн сөхөрч мөргөөд ЭЗЭНд талархал өргөн —Тэрээр сайн бөгөөд Түүний хайр энэрэл үүрдийнх гэцгээв.


ЭЗЭНд талархагтун! Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх.


Бүрээчид болон дуучид нэгэн дуугаар ЭЗЭНийг магтан алдаршуулахаар дуугаа сонсгож, бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган дуу хоолойгоо тэд өргөж, “Тэрээр сайн! Түүний хайр энэрэл үүрдийнх!” гэж ЭЗЭНийг магтан дуулах үед уг өргөө, ЭЗЭНий өргөө үүлээр дүүрэв.


баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу “Түг түмдийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.


ЭЗЭНд талархал өргө. Тэрээр сайн сайхан бөгөөд, Түүний хайр энэрэл мөнхийнх.


Ойн бүх мод ЭЗЭНий өмнө бас баясан дуулна Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна.


Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө явж —ЭЗЭНий энэрэл хайр үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа.


ЭЗЭН сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх, Түүний итгэмж нь үеийн үед билээ.


Аяа, ЭЗЭНд талархлыг өргөн Алдар нэрийг нь дуудан Ард түмний дунд үйлсийг нь мэдүүлэгтүн.


Тэдний хамт Хеман, Иедутун болон ЭЗЭНий энэрэл хайр үүрдийнх учир Түүнд талархал өргөж байхаар нэрс нь тогтоогдож, сонгогдсон бусад хүмүүсийг үлдээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite