28 Ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд өргөгтүн, ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн.
28 ЭЗЭНд өргөгтүн, ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн.
Харин Бурханы нигүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү зүдэж зүтгэсэн юм. Гэхдээ би биш, харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл билээ.
Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.
Хүч чадлыг Бурханых гэж үз. Түүний сүр хүч Израилийн дээр, Хүч чадал нь тэнгэрт буй.
Энэ нь хайрлагдсан Нэгэнийхээ дор бидэнд ивээж өгсөн Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой.
Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг болон мандаж, Үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, Түүний амрах газар нь алдар суу болно.
Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун! Дуу гарган баярлан дуулж, магтан дуулагтун!
Бурхан биднийг ерөөнө, Газар дэлхийн бүх хязгаар Түүнээс эмээдэг.
Үндэстнүүд баярлан баяр хөөрөөр дуулаг. Учир нь Та хүмүүсийг Шударга ёсоор шүүж, Дэлхий дээр үндэстнүүдийг Захирах болно. Села
Та нар өөрийн булдруу өвчний болон энэ газрыг хоосруулагч хулганын дүрсүүдийг хийж Израилийн Бурханыг алдаршуулбал магадгүй та нар, та нарын бурхад мөн танай нутгийн дээрээс Бурхан мутраа авч хөнгөлнө буй заа.
Түүнд яруу алдар ба сүр жавхлан бий. Түүний газарт хүч чадал, баяр баясгалан бий.
Нэрд нь дүйцэх яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн. Өргөлөө авчран Түүний өмнө ир. Ариун хүндэтгэл дунд ЭЗЭНд мөргөгтүн.
Ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд өргөгтүн, ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн!