Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 16:25 - Ариун Библи 2013

25 Учир нь ЭЗЭН аугаа бөгөөд агуу ихээр магтагдах Нэгэн. Мөн бүх бурхдаас дээгүүр Түүнээс эмээгтүн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

25 Учир нь ЭЗЭН бол агуу бөгөөд агуугаар магтагдах Нэгэн. Мөн бүх бурхдаас дээгүүр Түүнээс эмээгтүн.

Gade chapit la Kopi




1Шастир 16:25
15 Referans Kwoze  

Ариун хүмүүсийн чуулалд Бурханаас эмээнэ. Түүнийг тойрох бүхнээс Тэрээр аугаа болоод сүрдмээр.


Танаас, зөвхөн Танаас эмээвэл зохино. Таныг нэгэнт уурлах үед Хэн өмнө тань тэсэх вэ?


Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нар Миний өмнө чичирдэг биш үү? Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд Хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ. Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.


Аяа, ЭЗЭН, бурхдаас хэн нь Тан лугаа адил Ариун нь үлэмжийн, Алдар нь аймшигт, Үйлс нь гайхамшигтай вэ?


Түүний яруу алдрыг үндэстнүүдэд тунхаглаж, Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд яригтун.


Манай Бурхан бүх бурхнаас агуу учир, миний барих гэж буй өргөө агуу байх ёстой.


Бурханы маань хот, ариун ууланд ЭЗЭН аугаа бөгөөд үлэмж ихээр магтагдана.


Тэнгэрээс шүүлтийг Та сонсгов.


ЭЗЭН аугаа бөгөөд Машид ихээр магтууштай Аугаа нь илрүүлшгүй.


“Нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байж, газар бүрд нэрд минь зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь нэр минь үндэстний дунд аугаа болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite