13 Түүний зарц Израилийн үр удам, Түүний сонгосон хүмүүс, Иаковын хөвгүүд ээ!
13 Түүний боол Израилийн үр ээ, Түүний сонгосон нэгэн болох Иаковын хөвгүүд ээ!
Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.
Учир нь ЭЗЭН Өөртөө Иаковыг, Өмчөө болгон Израилийг сонгосон.
Чи Бурхан ЭЗЭНдээ ариун ард түмэн мөн. ЭЗЭН Бурхан чинь энэ дэлхий дээр байгаа бүх ард түмнээс чамайг Өөрийнхөө өмчийн ард түмэн болгон сонгосон билээ.
Би чиний мөн чамаас хойших үр удмын чинь Бурхан байхын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойших чиний үр удмын хооронд, үе үеийнхэнд чинь мөнхийн гэрээ болгон тогтооно.
ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг, Түүний тэмдгүүд болон Түүний амнаас гарах шүүлтүүдийг санагтун.
Тэр бидний Бурхан ЭЗЭН. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна.
Түүний зарц Абрахамын үр удам, Түүний сонгосон хүмүүс, Иаковын хөвгүүд ээ!
Гэсэн ч ЭЗЭН зөвхөн эцэг өвгөдийг чинь хайрлахаар таашаан соёрхож, тэдний дараах үр удам нь болох та нарыг өнөөдрийнхтэй адил бүх ард түмний дээгүүр сонгож авсан.
“Харин миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков аа! Миний найз Абрахамын үр удам аа!
Израилийн хөвгүүд буюу Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл гэр бүл та нарын эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.