Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 15:28 - Ариун Библи 2013

28 Ингээд бүх Израиль уухайлан, эвэр бүрээ болон бүрээ үлээж, цан хөгжим цохин мөн босоо ятга ба ятгууд эгшиглүүлсээр ЭЗЭНий гэрээний авдрыг авч иржээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Ийнхүү бүх Израиль уухайн дуугаар, эвэр бүрээ болон бүрээ үлээн, цан хөгжмийг чанга дуугарган, босоо ятга ба ятгын аялгуутайгаар ЭЗЭНий гэрээний авдрыг авчирчээ.

Gade chapit la Kopi




1Шастир 15:28
16 Referans Kwoze  

Давид болон бүх израильчууд дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ хөгжимтэй хамаг чадлаараа Бурханы өмнө бүжицгээв.


Тэгээд хөгжмийн зэмсгүүд, босоо ятга, ятга, цангаар чанга хөгжимдөн баяр баяслын дууг өргөхөөр дуучид болох ах дүүсээ томилохыг Давид левичүүдийн захирагчдад тушаав.


Хэнгэрэг дэлдэх бүсгүйчүүдийн дуунд Дуучид өмнө нь явж, хөгжимчид дагав.


Ийнхүү Давид болон Израилийн хамаг гэр уухайлан эвэр бүрээ хүнгэнүүлсээр ЭЗЭНий авдрыг авч иржээ.


Давид болон Израилийн бүх гэр дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ, товшуур хөгжимтэй, хамаг чадлаараа Эзэний өмнө бүжицгээв.


Тахилчид болох Шебаниа, Иошафат, Нетанел, Амасаи, Зехариа, Бенаиа, Елиезер нар Бурханы авдрын өмнө бүрээ үлээв. Обед-едом, Иехиа нар авдрын хаалгачид байлаа.


Давид болон авдрыг үүрсэн бүх левичүүд, дуучид болон хөгжим ба дууны удирдаач Кенаниа нар ч мөн адил нарийн маалингаар хийсэн дээл өмсөв. Давид бас маалинган ефод өмссөн байлаа.


Тэгтэл ЭЗЭНий гэрээний авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг хараад зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.


Иерусалимын хэрмийн зориулах ёслол дээр лир хөгжим, босоо ятга, цан хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтан дуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэд газар газраас левичүүдийг хайн олж, Иерусалимд авчрав.


Давид болон цэргийн жанжингууд нь ятга, босоо ятга, цан тоглон эш үзүүлэх үйлчлэлд зориулан Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдээс тусгаарлан авчээ. Энэ үйлчлэлд орсон хүмүүсийн тоо нь дараах болой.


Магтан дуулагтун, Бурханыг магтан дуулагтун. Магтан дуулагтун, Бидний Хааныг магтан дуулагтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite