Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 15:15 - Ариун Библи 2013

15 ЭЗЭНий айлдвар ёсоор Мосегийн тушаасны дагуу левичүүдийн хөвгүүд Бурханы авдрыг дамнуургууд дээр тавин өргөж, мөрөн дээрээ үүрч явав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 ЭЗЭНий үгийн дагуу Мосегийн тушааснаар левичүүдийн хөвгүүд Бурханы авдрыг дамнуургаар өргөн, мөрөн дээрээ үүрч явав.

Gade chapit la Kopi




1Шастир 15:15
12 Referans Kwoze  

Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын эдлэл бүхнийг бүтээж дуусахад буюу хуаран нүүх болсон үед Кохатын хөвгүүд тэдгээрийг үүрч явахаар ирэх ёстой. Харин тэд ариун юмсад хүрэх ёсгүй, эс бөгөөс тэд үхэх юм. Энэ нь уулзалтын майхан дахь Кохатын хөвгүүдийн ачаа юм.


Харин Кохатын хөвгүүдийн үйлчлэл нь мөрөн дээрээ ариун зүйлсийг үүрч явах үйлчлэл тул тэр тэдэнд юу ч өгсөнгүй.


Дамнуургууд урт байсан тул үзүүрүүд нь дотоод ариун танхимын наана байх ариун танхимд харагдаж байсан боловч тэдгээр нь гаднаас харагдахааргүй байв. Тэдгээр нь энэ өдрийг хүртэл тэндээ бий.


Дамнуургууд урт байсан тул үзүүрүүд нь дотоод ариун танхимын наана байх ариун танхимд харагдаж байсан боловч тэдгээр нь гаднаас харагдахааргүй байв. Тэдгээр нь энэ өдрийг хүртэл тэндээ бий.


Тэгээд тэр гэрчлэлийг авч авдарт хийгээд, дамнуургуудыг нь авдартай холбоод, авдран дээр эвлэрүүлгийн тагийг тавьжээ.


ЭЗЭНий авдрыг дамжлагч хүмүүс зургаан алхам яваад байхад Давид үхэр ба тарган тугалаар тахил өргөв.


Тэрээр авдарт гар хүрсэн тул ЭЗЭНий хилэн Уззагийн эсрэг шатаж, Тэр түүнийг цохисонд тэрээр тэнд Бурханы өмнө үхэв.


Тэр үед ЭЗЭН, Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан.


Давид хаанд —Бурханы авдрын төлөө ЭЗЭН, Обед-Едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Тиймээс Давид явж, Бурханы авдрыг Обед-Едомын гэрээс Давидын хотод баяр хөөртэйгөөр авч ирэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite