9 Филистчүүд хүрч ирээд Рефаимын хөндийг цөлмөж тонов.
9 Филистчүүд хүрч ирээд, Рефаимын хөндийг дээрэмдэн тонов.
Филистийн их цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байх үед гучин хүчит эрээс гурав нь хаданд буй Давид дээр Адулламын агуйд ирэв.
Филистчүүд дахин ирээд мөнөөх хөндийд дээрэм тонуул хийв.
Энэ нь тариачин тариаг хураахтай, Рефаимын хөндийд тариан түрүүг түүхтэй адил байх болно.
Ургац хураах үеэр филистчүүдийн нэг хороо цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байх үед гучин хүчит эрээс гурав нь Адулламын агуйд, Давид дээр ирэв.
Филистчүүд хүрч ирээд, Рефаимын хөндийгөөр тархан байрлав.
Давид хамаг Израилийн хаанаар тослогдсон гэдгийг филистчүүд сонсоод, филистчүүд бүгдээрээ Давидыг хайж ирэв. Давид үүнийг сонсоод тэдний эсрэг хөдлөв.
Тэгэхэд Давид, Бурханаас —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав.