Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 13:6 - Ариун Библи 2013

6 Херубуудын дээр залрагч Түүний нэрээр дуудагдсан ЭЗЭН Бурханы авдрыг тэндээс авчрах гэж Давид болон бүх Израиль хамтдаа Иудад харьяалагдах Баала буюу Кириат-иеарим уруу явжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Түүний нэрийг агуулсан авдар буюу херубуудын дээр залрагч ЭЗЭН, Бурханы авдрыг тэндээс авчрах гэж Иудад харьяалагдах Баала уруу буюу Кириат-иеарим уруу Давид болон бүх Израиль явжээ.

Gade chapit la Kopi




1Шастир 13:6
16 Referans Kwoze  

Тэндээсээ уг хилийн шугам нь Нефтоагийн усны эх булаг уруу мушгирч, Ефрон уулын хотууд хүртэл үргэлжлэн, Баала уруу (энэ нь Кириат-иеарим) эргэв.


ЭЗЭНий өмнө Хезекиа залбиран —Херубуудын дээр залрагч, Израилийн Бурхан ЭЗЭН! Зөвхөн Та дэлхий дээрх бүх хаанчлалын ганц Бурхан мөн. Та тэнгэр ба газрыг буй болгосон билээ.


Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубын хоорондоос, эвлэрүүлгийн таган дээрээс Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлээ Би чамд айлдана.


Тиймээс ард олон Шило уруу хүмүүсийг илгээж, херубуудын дээр орших түг түмдийн ЭЗЭНий гэрээний авдрыг тэндээс авч ирэв. Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар Бурханы гэрээний авдрын хамт тэнд ирлээ.


Кириат-баал (энэ нь Кириат-иеарим) Рабба гэсэн хоёр хот нь тосгодынхоо хамт байв.


“Херубуудын дээр залрагч Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН, Та дэлхий дээрх бүх хаанчлалын ганц Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн.


ЭЗЭН захирдаг. Ард түмэн чичрэгтүн! Тэрээр херубуудын дээр заларна. Газар дэлхий ганхагтун!


Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавиач. Херубуудын дээр залрагч аа, гэрэлтээч.


“Би Өөрийн ард түмэн Израилийг Египетээс гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгах өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй боловч Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Би Давидыг сонгосон билээ” гэв.


Мосе Түүнтэй ярихаар уулзалтын майханд ороход гэрчлэлийн авдар дээр байсан хэлтрүүлгийн таг дээгүүрээс, хоёр херубын дундаас өөртэй нь ярих дууг тэр сонсов. Тийнхүү Тэр түүнтэй ярилаа.


Тэд Израилийн хөвгүүдийн дээр Миний нэрийг дуудах бөгөөд Би тэднийг ерөөх болно гэв.


Түүний өмнө анхааралтай байж, дуу хоолойг нь сонс. Түүний өмнөөс бүү сөрвөлз. Учир нь Миний нэр түүнд байгаа тул тэрээр гэмт үйлдлийг чинь уучлахгүй.


Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь шатаалт тахил ба эвийн тахилаа хонь ба үхрүүдээ өргө. Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.


Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, тэдний хот болох Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеаримд гурав дахь өдрөө хүрч ирэв.


Тиймээс тэд Кириат-Иеаримын оршин суугчид уруу элч нарыг илгээж —Филистчүүд ЭЗЭНий авдрыг буцааж авчирлаа. Та нар буун ирж, үүнийг дээш аваачигтун гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite