Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 13:2 - Ариун Библи 2013

2 Давид Израилийн бүх чуулганд хандан —Хэрэв энэ зүйл та нарт сайн бөгөөд энэ нь бидний Бурхан ЭЗЭНээс бол, Израилийн бүх нутагт үлдсэн өөрсдийн ах дүүст мөн бэлчээр бүхий тэдний хотуудад тэдэнтэй хамт байгаа тахилч ба левичүүдэд газар бүрд зар илгээн тэднийг бидэнтэй уулзуулахаар дуудацгаая.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Давид Израилийн бүх чуулганд хандан —Хэрэв энэ зүйл та нарт таалагдаж, энэ нь бидний Бурхан ЭЗЭНээс бол, Израилийн бүх нутагт үлдсэн өөрсдийн төрөл садангууд уруу, мөн бэлчээр бүхий тэдний хотуудад тэдэнтэй хамт байгаа тахилч нар ба левичүүд уруу газар бүрд зар илгээн, тэднийг бидэнтэй уулзуулахаар дуудацгаая.

Gade chapit la Kopi




1Шастир 13:2
16 Referans Kwoze  

Филистчүүд Израилийн эсрэг тулалдахад Израилийн эрчүүд филистчүүдээс зугтаж, Гилбоа ууланд хиаран унав.


Амьд Бурханыг доромжлохоор, өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонссон биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз ээ. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбиралаа өргөөч” гэжээ.


Зөвлөмж дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтэх. Зөвлөх олон болбоос бүтэмжтэй болох.


Хөндий талд байсан израиль хүмүүс, цэргүүдийг зугтахыг мөн Саул болон түүний хөвгүүдийн үхсэнийг хараад өөрсдийн хотуудыг орхиж, зугтав. Тэгээд филистчүүд ирж тэнд нь суужээ.


Харин Иорам хаан Арамын хаан Хазаелтай тулалдаж байхдаа арамчуудаас олсон шархаа эдгээхээр Иезреел уруу буцаж ирсэн байлаа. Иймээс Иехү —Хэрэв та нарын санаа ийм байгаа бол, Иезреелд дуулгахаар хэн ч оргох юмуу хотыг орхин явж болохгүй гэв.


Тэд Рехобоамтай ярилцаж —Хэрэв та өнөөдөр энэ ард түмний зарц болж тэдэнд үйлчилж, тэдэнд хариулахдаа эелдэг үгсийг хэлбэл тэд үүрд таны зарц болох юм гэж зөвлөв.


Хэрэв чи ийнхүү хийвэл мөн Бурхан чамд тушаавал чи зогсох чадвартай байх болно. Бас энэ ард түмэн бүгдээрээ нутагтаа амар амгалан явах болно гэж хэлэв.


Тэгээд Давид мянгат, зуутын дарга нар буюу бүх удирдагчтай зөвлөлджээ.


Бид өөрсдийн Бурханы авдрыг өөрсдөдөө авчирцгаая. Учир нь Саулын өдрүүдэд бид түүнийг хайгаагүй шүү дээ гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite