Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 11:5 - Ариун Библи 2013

5 Иебусын оршин суугчид Давидад —Чи энд орж ирэхгүй гэж хэлжээ. Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авсан нь одоо Давидын хот юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Иебусын оршин суугчид Давидад —Чи энд нэвтэрч болохгүй гэж хэлжээ. Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авчээ (тэр нь Давидын хот).

Gade chapit la Kopi




1Шастир 11:5
26 Referans Kwoze  

Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа.


Харин та нар Сион уул, амьд Бурханы хот, тэнгэрлэг Иерусалим уруу, баярын цугларалт дахь үй түмэн тэнгэрэлч нар,


Энэ нь «Харагтун, Би Сионд бүдрүүлгийн чулуу, тээглэх хад тавина. Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэж бичигдсэнчлэн байна.


Учир нь ЭЗЭН Сионыг сонгож, Орших газраа хэмээн Түүнийг хүсэв.


Ийн тэнд шүүхийн сэнтийнүүд, Давидын гэрийн сэнтийнүүд тавигджээ.


Харин Сионы тухай “Энэ хүн ба тэр хүн түүний дотор төрсөн” гэж хэлэгдэнэ. Хамгийн Дээд Нэгэн Өөрөө түүнийг байгуулна.


Сионы үүд хаалгуудыг Иаковын оршин суух газруудаас илүүгээр ЭЗЭН хайрладаг.


Харин Иуда овгийг, Өөрийн хайрласан Сион уулыг сонгосон.


Үзэсгэлэнт өндөрлөг, бүх дэлхийн баяр хөөр Хойд хязгаарт буй Сион уул нь Их Хааны хот юм.


Сионд оршигч ЭЗЭНд Магтаалыг дуулагтун. Түүний үйлсийг хүмүүсийн дунд зарлагтун.


“Би ариун уул Сиондоо Өөрийн хааныг өргөмжилсөн” гэлээ.


Дараа нь Соломон, ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахын тулд Израилийн ахмадууд болон бүх овгийн удирдагчид буюу Израилийн хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүлэгчдийг Иерусалимд цуглуулав.


Тэгээд Давид тэр цайзад суусан тул энэ нь Давидын хот гэж нэрлэгдэх болжээ.


Дараа нь ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахын тулд Израилийн ахмадууд болон бүх овгийн удирдагчид буюу Израилийн хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүлэгчдийг Иерусалимд өөрийнхөө өмнө Соломон цуглуулав.


Давид хаанд —Бурханы авдрын төлөө ЭЗЭН, Обед-Едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Тиймээс Давид явж, Бурханы авдрыг Обед-Едомын гэрээс Давидын хотод баяр хөөртэйгөөр авч ирэв.


Давид ЭЗЭНий авдрыг Давидын хот уруу өөртөө авчрахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-Едомын гэрт аваачив.


Ингээд Давид тэр бэхлэлтэд сууж, түүнийгээ Давидын хот гэж нэрлэх болов. Давид Миллогоос эхлэн тойруулж, дотогш нь барив.


Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв.


Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүст —Энэ филист хүнийг алж, Израилиас ичгүүр шившиглэлийг арилгах хүнийг яах вэ? Амьд Бурханы цэргийг шившиглэн ичээгч энэ хозлуулаагүй филист хүн хэн юм бэ? гэж хэлэв.


Харин өнөөх эр шөнийг өнгөрүүлэхийг хүсэлгүй босоод гарч явжээ. Тэгээд тэр Иебусын (буюу Иерусалимын) харалдаа газар ирэв. Түүнтэй хамт эмээллэсэн хоёр илжиг бас татвар эм нь байлаа.


Тэгээд Давид болон бүх Израиль нь Иерусалим буюу Иебус уруу явлаа. Тэнд уугуул нутгийнхан болох иебусчууд амьдарч байв.


Давид —Хамгийн түрүүнд иебус хүнийг цохигч хэн боловч жанжин, удирдагч болно гэхэд Зеруиагийн хүү Иоаб хамгийн түрүүнд довтлон явж жанжин болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite