Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 11:22 - Ариун Библи 2013

22 Иехоиадагийн хүү Бенаиа нь Кабзеелын агуу үйлстэй зоригт эр бөгөөд Моабын Ариелийн хоёр хүүг цохиж алсан хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж арслан агнасан билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Иехоиадагийн хүү Бенаиа бол Кабзеелын зоригт эрийн хүү бөгөөд Моабын Ариелын хоёр хүүг цохиж алсан агуу үйлстэй хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж, арслан агнасан билээ.

Gade chapit la Kopi




1Шастир 11:22
15 Referans Kwoze  

Иехоиадагийн хүү Бенаиа нь керетчүүд болон пелетчүүдийг захирч, Давидын хөвгүүд зөвлөх сайдууд болов.


Негев буюу өмнө талдаа Едомын хилийн харалдаах Иудагийн хөвгүүдийн овгийн хамгийн захын хот болох Кабзеел, Едер, Иагур,


Гадчуудаас бамбай, жад эзэмшиж дадсан, дайнд шалгарсан эрэлхэг зоригтой эрс нь цөл дэх цайзад байсан Давид уруу хүрч ирэв. Тэдний царай нь арслангийн төрхтэй адил бөгөөд уулын гөрөөс мэт шалмаг байв.


Ийнхүү Бенаиа ЭЗЭНий асарт ирээд, Иоабт —Хаан “Гараад ир” гэж чамд тушаасан гэв. Харин тэр —Гарахгүй. Би энд л үхнэ гэж хариуллаа. Бенаиа —Иоаб ийнхүү хэлж, надад тийнхүү хариуллаа гэх үгийг хаанд эргүүлэн аваачив.


Ингээд тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, керетчүүд болон пелетчүүд доош явж Соломоныг Давид хааны луусанд мордуулан Гихонд аваачив.


Гэвч тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, эш үзүүлэгч Натан, Шимеи, Реи бас Давидын хүчит эрс Адониатай нийлсэнгүй.


Иоаб, Израилийн бүх цэргийн удирдагч болов. Иехоиадагийн хөвгүүн Бенаиа керетчүүдийн мөн пелетчүүдийн удирдагч байлаа.


Хайрт эрхэм Саул Ионатан хоёр амьддаа ч, үхэхдээ ч эс хагацав. Тэд бүргэдээс ч хурдан, арслангаас ч хүчтэй байлаа.


Тэрээр тэдгээр гучаас хамгийн хүндтэй нь байсан тул тэдний жанжин болжээ. Гэлээ ч мөнөөх гуравтай дүйцэхгүй билээ.


мөн эрэлхэг дайчин залуу эр Задок болон түүний эцгийн бүлээс хорин хоёр жанжин байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite