Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 11:20 - Ариун Библи 2013

20 Иоабын дүү Абишаи мөнөөх гучийн тэргүүн нь байв. Тэрээр жадаа эргүүлэн гурван зуун хүнийг алсан агаад тэрээр мөнөөх гурвын адил алдартай байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Иоабын дүү Абшаи мөнөөх гучийн тэргүүн нь байв. Тэр гурван зуун хүний эсрэг жадаа эргүүлэн тэднийг алсан билээ. Тэр мөнөөх гучийн адил нэр хүндтэй байв.

Gade chapit la Kopi




1Шастир 11:20
10 Referans Kwoze  

Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хөвгүүн Иоабын дүү Абишаи нарт хандан —Хэн надтай хамт Саул уруу, буудал уруу явах вэ? гэсэнд Абишаи —Би тантай хамт уруудан явъя гэж хариулав.


Тэдний эгч нарыг Зеруиа ба Абигаил гэдэг байв. Зеруиа нь Абишаи, Иоаб, Асахел хэмээх гурван хөвгүүнтэй билээ.


Гэвч Зеруиагийн хөвгүүн Абишаи, Давидад туслан филистчүүдийг цохиж, түүнийг алав. Тэр үед Давидын цэргүүд түүнд тангараглан —Израилийн гэрлийг унтраахгүйн тул та дахин бидэнтэй хамт тулалдаанд бүү гарагтун гэж хэлэв.


Давид, Абишаид —Одоо, бидэнд Бихрийн хөвгүүн Шеба Абсаломаас ч илүү гайтай боллоо. Чи миний цэргүүдийг дагуулж, түүнийг мөшгөн хөө. Эс тэгвээс тэр бэхлэгдсэн хотод орогнож, бидний хяналтаас гарч магад гэв.


Давид хүмүүсийнхээ гуравны нэгийг Иоабын гарт, гуравны нэгийг Иоабын дүү, Зеруиагийн хөвгүүн Абишаин гарт, үлдсэн гуравны нэгийг гит хүн Иттаин гарт хуваарилав. Хаан ард олондоо —Миний бие бас та бүхэнтэй хамт явах болно гэв.


Абнер дүү Асахелыг нь Гибеоны тулалдаанд алсан тул Иоаб болон түүний дүү Абишаи нар Абнерыг цохисон ажээ.


Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байлаа. Асахелийн хөл талын зээр мэт хурдан ажээ.


Ийм зүйл хийхээс Миний Бурхан намайг хол байлгаг! Амиараа дэнчин тавьж явсан энэ хүмүүсийн цусыг би уух гэж үү? Тэд энэ усыг өөрсдийн амиар дэнчин тавьж авчирсан билээ гэж хэлсэн юм. Тэгээд тэр усыг уусангүй. Гурван хүчит эрийн үйлдсэн нь ийм билээ.


Тэрээр тэдгээр гучаас хамгийн хүндтэй нь байсан тул тэдний жанжин болжээ. Гэлээ ч мөнөөх гуравтай дүйцэхгүй билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite