Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 11:19 - Ариун Библи 2013

19 Ийм зүйл хийхээс Миний Бурхан намайг хол байлгаг! Амиараа дэнчин тавьж явсан энэ хүмүүсийн цусыг би уух гэж үү? Тэд энэ усыг өөрсдийн амиар дэнчин тавьж авчирсан билээ гэж хэлсэн юм. Тэгээд тэр усыг уусангүй. Гурван хүчит эрийн үйлдсэн нь ийм билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Өөрийн Бурханы өмнө үүнийг үйлдэх явдал нь надаас хол байг! Өөрсдийн амиараа дэнчин тавьж явсан эдгээр хүмүүсийн цусыг би уух гэж үү? Учир нь тэд энэ усыг өөрсдийн амиар дэнчин тавьж авчирсан юм гэж хэлсэн юм. Тэгээд тэр усыг уусангүй. Энэ гурван хүчит эрийн үйлдсэн нь ийм болой.

Gade chapit la Kopi




1Шастир 11:19
16 Referans Kwoze  

Тэр тэдний амийг Дарамт хүчирхийллээс аврах бөгөөд Тэдний цус түүний нүдэнд Үнэтэй байх болно.


Ийм зүйл хийхээс ЭЗЭН намайг хол байлгаг. Амиараа дэнчин тавьж явсан хүмүүсийн цусыг би уух гэж үү гээд усыг уусангүй. Гурван хүчит эрийн үйлдсэн нь ийм билээ.


Яагаад бид ч цаг үргэлж аюулд байна вэ?


Тэд миний амийн төлөө өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан билээ. Тэдэнд ганц би ч биш мөн харийнхны бүх чуулган талархдаг билээ.


Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн.


Есүс тэдэнд —Энэ нь олны төлөө урсах, гэрээний цус минь юм.


“Махнаас нь цадатлаа идсэн ч болоосой!” гэж Майханд минь зочлогсдоос хэлсэн гэж үү?


Гэвч Набот, Ахабт —Эцэг өвгөдийнхөө өмчийг танд өгөх явдлаас ЭЗЭН намайг хол байлгаг гэв.


Учир нь тэрээр амиа үл хайрлан филист хүнийг цохиж устгасан. Ийнхүү ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусыг урсган түүний эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв.


Учир нь миний эцэг та нарын төлөө тулалдаж, өөрийн амийг үл хайрлан та нарыг Мидианы савраас чөлөөлөн аварсан билээ.


Зебулун болон нафтали хүмүүс харин амь өрсөн тэмцэж, Тал газрын толгодод үхтэл дайтав.


Израилийн гэрийнхнээс эсвэл та нарын дунд түр сууж буй аливаа ирмэл хүн цус идэх аваас цус иддэг тэр хүний эсрэг Би нүүрээ хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Гагцхүү та нар махыг цус буюу амьтай нь бүү ид.


Өнөөх гурав филистчүүдийн хуаранг нэвтрэн орж, хаалганы хажуудах Бетлехемийн худгаас ус утган авч, Давидад авчрав. Гэвч Давид тэр усыг уусангүй, харин ЭЗЭНий өмнө асгаад —


Иоабын дүү Абишаи мөнөөх гучийн тэргүүн нь байв. Тэрээр жадаа эргүүлэн гурван зуун хүнийг алсан агаад тэрээр мөнөөх гурвын адил алдартай байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite