Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 11:14 - Ариун Библи 2013

14 Тэрээр Давидын хамт талбайн гол дунд зогсон хамгаалж, филистчүүдийг цохилоо. Ийнхүү ЭЗЭН тэднийг агуу авралаар хамгаалав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Тэд талбайн гол дунд байрлалаа эзлээд талбайг хамгаалан, Филистийн цэргүүдийг цохив. ЭЗЭН агуу ялалтаар тэднийг аврав.

Gade chapit la Kopi




1Шастир 11:14
9 Referans Kwoze  

Тэрээр хаадад авралыг өгч, Өөрийн зарц Давидыг буруугийн илднээс авардаг.


Хүлэг морьдыг тулааны өдөрт бэлддэг ч Ялалт ЭЗЭНийх болой.


Тэрээр хаандаа агуу ялалтыг өгч, Өөрийнхөө тосолсон нэгэн болох Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг болой.


Арамын хааны цэргийн жанжин Нааман эзнийхээ өмнө хүндэтгэл хүлээсэн, агуу нэгэн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН, Арамд ялалтыг өгсөн ажээ. Хэдийгээр тэр зоригтой дайчин эр боловч уяман өвчтэй байв.


тэр босож, гараа эцэж цуцтал, гар нь илдэнд наалдан салахгүй болтлоо филистчүүдийг цохиж алсан юм. ЭЗЭН тэр өдөр их ялалтыг авчирсан ба түүний араас хүмүүс буцаж ирсэн нь алагдсан хүмүүсийн хүүрийг зөвхөн цөлмөхийн тулд байв.


Учир нь тэрээр амиа үл хайрлан филист хүнийг цохиж устгасан. Ийнхүү ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусыг урсган түүний эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв.


Ингээд тэр өдөр ЭЗЭН Израилийг аварч, тулалдаан Бет-Авенаас ч цааш үргэлжлэв.


Филистчүүд тулалдахаар Пасдаммимд бөөгнөрөн цуглах үед тэрээр тэнд Давидтай хамт байв. Тэнд нь арвай их тарьсан талбай байсан бөгөөд хүмүүс филистчүүдээс зугтаав.


Филистийн их цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байх үед гучин хүчит эрээс гурав нь хаданд буй Давид дээр Адулламын агуйд ирэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite