Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 9:6 - Ариун Библи 2013

6 Зарц нь түүнд —Хар даа, энэ хотод Бурханы хүн бий. Тэр маш хүндтэй хүн. Түүний хэлсэн бүгд нь гарцаагүй биелдэг. Одоо тийшээ явцгаая. Бидний явах ёстой замын талаар тэр хэлж өгч магадгүй юм гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Зарц нь түүнд —Хүлээгтүн. Энэ хотод Бурханы хүн бий. Тэр бол хүндтэй хүн. Тэр хүний хэлсэн бүгд нь заавал биелдэг. Одоо тийшээ явцгаая. Бидний явах ёстой аян замын талаар тэр хэлж өгч магадгүй юм гэв.

Gade chapit la Kopi




1Самуел 9:6
16 Referans Kwoze  

Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой.


Харагтун, Иеробоам утлага өргөхөөр тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн, Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв.


Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө.


ажлынх нь төлөө та нар хайраар тэднийг өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Өөр хоорондоо эв найртай бай.


Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв, гэм зэмгүй хандсаны гэрч нь та нар ба Бурхан билээ.


Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.


Би боолуудынхаа үгийг баталж, Элч нарынхаа зорилгыг гүйцэтгэдэг. Би Иерусалимд «Чи оршин суугчидтай болно», Иудагийн хотуудад «Та нарыг босгох бөгөөд Нуранги балгаснуудыг Би дахин босгоно» гэж хэлдэг.


Тэгтэл Бурханы хүн —Сүх чинь хаахна унасан бэ? гэж асуусанд тэр хүн түүнд тэр газрыг харуулав. Елиша саваа тайран тийш шидэж төмрийг хөвүүлэв.


Тэгтэл Бурханы хүн, Елид ирж —ЭЗЭН айлдахдаа “Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрт байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу?


Би өнөөдөр худаг дээр ирээд “Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Хэрэв Та соёрхвол аян замыг минь амжилттай болгож өгнө үү!


Зарц нь Саулд дахин хариулж —Харагтун. Миний гарт мөнгөн шекелийн дөрөвний нэг байна. Би үүнийг Бурханы хүнд өгч, тэр бидэнд явах замыг минь хэлж өгнө гэв.


Түүнчлэн хаан, тахилч Задокт —Чи үзмэрч биш үү? Чи хоёр хөвгүүн болох өөрийн хүү Ахимааз болон Абиатарын хүү Ионатаныг дагуулан хот уруу амар тайван буцагтун.


Израилийн хаан хувцсаа урж тастсаныг Бурханы хүн Елиша сонсоод, тэрээр хаанд илгээн хэлүүлэхдээ —Юунд та хувцсаа урсан бэ? Тэр хүнийг над уруу ирүүл. Израильд эш үзүүлэгч байдаг гэдгийг тэр мэдэх болно гэв.


ЭЗЭНээс эмээдэг хүн хэн юм бэ? Түүнд тэрээр сонгох ёстой замыг нь зааварчилна.


Swiv nou:

Piblisite


Piblisite