Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 9:20 - Ариун Библи 2013

20 Гурван хоногийн өмнө алга болсон эм илжигнүүдийнхээ төлөө бүү санаа зовогтун. Учир нь тэднийг олсон. Израилийн бүхий л хүслэнт зүйл хэнд байна вэ? Чамд болоод эцгийн чинь бүх гэрт юм биш биз? гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Гурван хоногийн өмнө алга болсон илжигнүүдийнхээ төлөө бүү санаа зовогтун. Учир нь тэднийг олсон билээ. Израилийн бүхий л хүсэл тэмүүлэл хэний төлөө байна вэ? Энэ нь чиний төлөө болон эцгийн чинь бүх гэрийнхний төлөө бус уу? гэж хэлэв.

Gade chapit la Kopi




1Самуел 9:20
11 Referans Kwoze  

Тэд түүнд —Та одоо настай болжээ. Хөвгүүд тань ч таны замаар явахгүй байна. Бусад үндэстнүүдэд байдаг шиг биднийг захирах хааныг бидэнд томилж өгнө үү гэв.


Тиймээс өөрийн хүсэж сонгосон хааныг үзтүгэй. ЭЗЭН та нарын дээр хааныг тавив.


Нэг удаа Саулын эцэг Кишийн эм илжигнүүд нь алга болжээ. Киш өөрийн хүү Саулд —Зарц нараасаа нэгийг авч хөдлөөд эм илжигнүүдээ хай гэжээ.


Газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг эрмэлз.


Сүрдүүлж авах явдалд бүү найд. Тонож авах явдалд ч дэмий бүү дулдуйд. Чадал чинээ өсөж нэмэгдвэл Зүрхээ тэрэнд бүү тогтоо.


Ариун өргөөний төлөө бэлтгэсэн бүхий л зүйлээс гадна, миний Бурханы өргөө сэтгэлд минь нийцсэн тул би өөрийн эзэмшдэг алт, мөнгөн хөрөнгийг Бурханыхаа өргөөнд өгч байгаа юм.


Хэрэв та нар ЭЗЭНий дуу хоолойг үл сонсож, харин ЭЗЭНий тушаалд тэрслэн зөрүүдлэх аваас ЭЗЭНий мутар эцэг өвгөдийн чинь эсрэг байсны адил та нарын ч эсрэг байх болно.


Гэсэн ч ард олон Самуелын дуу хоолойг сонсохоос татгалзан —Үгүй. Бидний дээр хаан байх ёстой.


Тэр эмэгтэйг үхэх гэж байхад тэнд байсан эмэгтэйчүүд —Чи хөвгүүн төрүүлсэн тул бүү ай гэж хэлсэн боловч тэр юу ч хариулсангүй, зүрх сэтгэл нь ч хөдөлсөнгүй.


Самуел, Саулд хариулан —Би үзмэрч байна. Өнөөдөр чи надтай хамт хоол идэх тул миний өмнө ороод мөргөлийн өндөрлөг өөд явагтун. Маргааш өглөө би чамайг явуулж, зүрхэнд чинь байгаа бүгдийг чамд дуулгах болно.


Саул, авга ахдаа —Эм илжигнүүд олдов гэдгийг тэр бидэнд мэдүүлэв гэлээ. Гэвч Самуелын дурдаж ярьсан хаанчлалын талаар Саул түүнд хэлсэнгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite