Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 8:3 - Ариун Библи 2013

3 Харин хөвгүүд нь түүний замаар явалгүй шударга бус олз ашгийн араас хөөцөлдөн хээл хахууль авч шударга ёсыг гажуудуулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Харин түүний хөвгүүд нь эцгийнхээ замаар явалгүй, шударга бус олз ашиг хайн эргэж, хээл хахууль аван, шударга ёсыг гажуудуулав.

Gade chapit la Kopi




1Самуел 8:3
18 Referans Kwoze  

Чи шүүлтийг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.


Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунасан зарим нь итгэлээсээ төөрч, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.


Тэр мөнгөө хүүтэй зээлүүлдэггүй, Гэмгүй хүний эсрэг хахууль авдаггүй юм. Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.


Чи хахууль бүү ав. Учир нь хээл хахууль хүний харааг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.


Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгат, зуут, тавьт болон аравтын даргаар тавь.


дарсанд үл шимтэгч, зодоонч биш, харин дөлгөөн, хэрүүлч бус, мөнгөнд шуналгүй,


Зөв шударгаар явж, чигч шударгыг өгүүлж, Шударга бус олзыг жигшиж, Хахууль авахаас гараа хол байлгаж Цус урсгах талаар сонсохгүйн тулд чихээ бөглөн Мууг үзэхгүйн тулд нүдээ анигч нь


Түүнчлэн Абсалом —Аяа, хэн нэгэн намайг энэ улсын шүүгчээр томилдогсон бол шүүх зарга бүхий хүн бүр над дээр ирэхэд би шударга байхсан гэдэг байв.


Тэр ухаантай эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаанаа ашиглан, зүтгэсэн бүх зүтгэлийг минь тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон.


Тэдний гарт булай үйлдлүүд буй агаад Баруун гар нь хахуулиар дүүрэн.


Ядуу хүнийг шүүхдээ шударга ёсыг бүү гажуудуул.


Харин зүрх болон сэтгэлд минь таалагдахаар үйлдэх үнэнч тахилчийг Би Өөртөө гаргаж ирнэ. Би түүнд бат үнэн гэрийг барьж өгнө. Тэр үргэлж Миний тосолсон хүний өмнө алхах болно.


Одоо та нарын өмнө алхаж яваа хааныг харагтун. Харин би өтөлж, үс минь бууралтлаа. Мөн миний хөвгүүд ч та нартай хамт байна. Би хар багаасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа.


Тэргүүлэгчид чинь тэрслэгчид, хулгайчдын хамсаатан Тэд бүгд хахуульд дурлагч, шан харамж хөөцөлдөгсөд. Өнчнийг тэд өмөөрдөггүй, Бэлэвсний заргыг хавьтуулдаггүй.


Тэргүүн нар хахууль аван шүүж, Тахилч нар нь хөлсөөр зааварчлан, Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.


Swiv nou:

Piblisite


Piblisite