Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 7:12 - Ариун Библи 2013

12 Тэгээд Самуел нэг чулуу авч, Мизпа Шен хоёрын хооронд тавиад, түүнийг Ебенезер гэж нэрлэн дуудаж —ЭЗЭН бидэнд энэ газар хүртэл туслав гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Дараа нь Самуел нэг чулуу авч, Мизпа Шен хоёрын дунд тавиад, түүнийг Ебенезер гэж нэрлэн, —ЭЗЭН бидэнд энэ газар хүртэл туслав гэжээ.

Gade chapit la Kopi




1Самуел 7:12
18 Referans Kwoze  

Тэр биднийг тийм сүрхий үхлээс аварсан, аврах ч болно. Тэр биднийг аврах ч болно гэдэгт бид Түүнд найддаг.


Дараа нь Иошуа гэрээний авдрыг дамнаж явсан тахилч нарын хөл гишгэн зогсож байсан тэр газарт, Иорданы тэхий дунд арван хоёр чулуу аваачиж овоолов. Тэдгээр чулуу нь өнөөг хүртэл тэнд байгаа билээ.


Ийнхүү Бурханы тусламжийг хүртэн, би өдгөөг хүртэл их, багад гэрчилж зогсохдоо эш үзүүлэгчид болон Мосегийн хэлсэн нь биелэх ёстой гэдгээс өөр юуг ч ярьж байгаагүй.


Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ.


Өөртэй нь Бурханы ярьсан тэр газарт Иаков нэгэн багана буюу чулуун багана босгоод, дээр нь ундаан өргөл, тос цутгажээ.


Филистчүүд Бурханы авдрыг булаан аваад, түүнийг Ебенезерээс Ашдод уруу авчрав.


Тэр өдөр Египетийн нутгийн төвд ЭЗЭНд тахилын ширээ засагдах бөгөөд хил хязгаарынх нь дэргэд ЭЗЭНд багана босгогдоно.


Бурхан, Та залуугаас минь эхлэн Намайг сургасан. Эдүгээ хүртэл би Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.


Төрөхөөсөө би Таныг түшсэн, Та намайг эхийн минь хэвлийгээс гаргаж авсан Нэгэн. Үргэлж Таныг магтму, би.


Ийнхүү Самуелын үг Израиль даяар тархав. Израиль филистчүүдтэй тулалдахаар гарч, Ебенезерийн дэргэд хуарагнан, харин филистчүүд Афект хуарагнан буув.


Мосе тахилын ширээ барьж, түүнийгээ “ЭЗЭН миний туг” гэж нэрлэхдээ —


Израилийн эрчүүд Мизпагаас гарч филистчүүдийг мөшгөн хөөсөөр Бет-карын бэл хүртэл тэднийг цохив.


Саул ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов. Энэ нь түүний ЭЗЭНд зориулан босгосон анхны тахилын ширээ байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite