Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 6:9 - Ариун Библи 2013

9 Тэр нь нутгийнхаа замаар Бет-шемешийн зүг явахыг харвал, Бурхан бидэнд энэ их гай зовлонг учруулсан гэсэн үг. Харин эс явбал, биднийг цохисон нь Түүний мутар биш, энэ нь бидэнд санамсаргүй тохиолдов гэдгийг бид мэдэх болно гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Тэр авдар нутгийнхаа замаар Бет-шемеш уруу явахыг харвал, Бурхан бидэнд энэ их гай зовлонг учруулсан гэсэн үг билээ. Харин хэрэв эс явбал биднийг цохисон нь Түүний мутар биш, энэ нь бидэнд санамсаргүй тохиолдов гэдгийг бид мэдэх болно гэв.

Gade chapit la Kopi




1Самуел 6:9
13 Referans Kwoze  

Уг хилийн шугам нь Баалагаасаа баруун зүгт Сеир уул уруу эргэж, Иеарим уулын (энэ нь Хесалон) хойд хормой дагуу үргэлжлээд, Бет-шемеш уруу уруудан, Тимнад хүрчээ.


Тохиолдлоор нэгэн тахилч тэр замаар явж байгаад, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихав.


Наран доор бас миний эргэцүүлж үзсэн юм бол уралдаан хурдных, тулалдаан эрэлхэгийнх, хоол хүнс мэргэнийх, хогшил хөрөнгө цэцдийнх бас таалал хүндлэл нь чадвартных болоод байдаггүй, харин энэ бүхэнд цаг хийгээд боломж тохиодог аж.


Давидад мэдээ хүргэсэн залуу —Намайг Гилбоа ууланд санаандгүй очтол, харагтун, Саул жадаа налж байсан бөгөөд тэрэгт цэрэг болон морин цэргүүд цаахна талд нь хариугүй гүйцээд ирсэн.


Тэд —Хэрвээ та нар Израилийн Бурханы авдрыг буцааж илгээх бол юу ч үгүй хоосон илгээж болохгүй. Харин та нар Түүнд ялын тахил заавал төл! Тэгвэл та нар эдгэрч, Бурханы мутар яагаад та нараас холдож салахгүй байгааг мэдэх болно гэв.


Аиныг бэлчээртэй нь, Иуттаг бэлчээртэй нь, Бет-шемешийг бэлчээртэй нь хамт нийт есөн хотыг дээрх хоёр овгоос өгөв.


Хотод бүрээ үлээвээс хүмүүс цочирдохгүй гэж үү? Хотод гай зовлон тохиолдвол Үүнийг ЭЗЭН хийсэн бус уу?


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Хүмүүс тийнхүү үйлдэж, хөхүүл хоёр үнээ авч, тэргэнд хөллөн тугалуудыг нь хашаанд хийж түгжжээ.


Үнээнүүд Бет-шемешийн зүгт шууд зүглэж, нэг замаа даган мөөрсөөр явахдаа баруун тийш ч, зүүн тийш ч эргэсэнгүй. Филистийн ноёд Бет-шемешийн хил хязгаар хүртэл тэдний араас дагаж явав.


Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.


Маказ, Шаалбимын, Бет-шемеш болон Елон-бет-хананд Бен-декер,


Ингээд Израилийн хаан Иоаш хөдөлжээ. Тэр болон Иудагийн хаан Амазиа Иудад харьяалагддаг Бет-шемешт нүүр нүүрээрээ тулгарав.


Swiv nou:

Piblisite


Piblisite