Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 6:7 - Ариун Библи 2013

7 Тиймээс нэг шинэ тэрэг хийж, буулганд оруулж байгаагүй, хөхүүл хоёр үнээг авч бэлтгэ. Үнээнүүдийг тэргэнд хөллөн, тугалуудыг нь буцааж хашаанд хий.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Тийм учраас одоо нэг шинэ тэрэг болон буулганд оруулж байгаагүй, тугалтай хоёр үнээг авч бэлтгэ. Үнээнүүдийг тэргэнд хөллөн, тугалуудыг нь салгаж, тугалын хашаанд хий.

Gade chapit la Kopi




1Самуел 6:7
5 Referans Kwoze  

Тэд Бурханы авдрыг шинэ тэргэн дээр тавив. Толгод дээрх Абинадабын гэрээс авдрыг ийнхүү авчирлаа. Абинадабын хөвгүүд болох Узза, Ахио нар шинэ тэргийг хөтөлж явлаа.


ЭЗЭНий тушаасан хуулийн зарлиг нь энэ болой. Тэрээр “Ямар ч өө сэвгүй, ямар ч согоггүй, буулганд орж байгаагүй ухаагч бярууг та нарт авчрахыг Израилийн хөвгүүдэд хэлэгтүн.


Тэд Бурханы авдрыг Абинадабын гэрээс шинэ тэргэнд ачин явсан бөгөөд Узза, Ахио нар тэргийг хөтлөв.


Тэр алагдсан хүнд хамгийн ойр байгаа хотын ахмадууд нь ажилд зүтгээгүй, буулганд ороогүй байгаа охин бярууг авах ёстой.


Тэгээд тэр хотын ахмадууд охин бярууг хагалаагүй, тариалаагүй, урсгал ус бүхий атар хөндий уруу хөтөлж аваачаад, хүзүүг нь хуга мушгих ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite