Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 6:6 - Ариун Библи 2013

6 Египетчүүд болон Фараон зүрхээ хатууруулсны адил та нар юунд зүрхээ хатууруулна вэ? Бурхан тэдэнд гай зовлон илгээхэд тэд Израиль хүмүүсийг явуулаагүй гэж үү? Өнөө хүмүүс ч яваагүй гэж үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Яагаад та нар египетчүүд болон Фараон сэтгэлээ хатууруулсны адил сэтгэлээ хатууруулна вэ? Бурхан тэдэнд хатуугаар хандахад тэд Израиль хүмүүсийг явуулсан бус уу?

Gade chapit la Kopi




1Самуел 6:6
16 Referans Kwoze  

Харин Би египетчүүдийн зүрхийг хатууруулахад египетчүүд тэдний хойноос орно. Би Фараон болон түүний бүх цэрэг, түүний тэрэгт цэрэг болон морин цэргүүдээр дамжин алдарших болно.


Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.


Гэсэн ч Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.


Бороо, мөндөр, аянга зогссоныг Фараон хараад, түшмэдийнхээ хамтаар дахин нүгэл үйлдэн, зүрхээ хатууруулав.


Харин “өнөөдөр” гэгдэж л байгаа бол бие биенээ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий.


Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна.


Мерибад болсны адил, Цөлд Массагийн өдөр болсны адил та нар зүрхээ бүү хатууруул.


Зүрх мэргэн, хүч төгөлдөр Түүнийг Эсэргүүцчихээд амжилт олсон хэн байна?


Египетчүүд араас нь хөөж, Фараоны бүх морьд, түүний тэрэгт цэрэг ба морин цэргүүд тэдний араас далай уруу оров.


Мосе Аарон нар Фараонд очиж, түүнд —Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН “Чи Миний өмнө номхрохоос хэдий хүртэл татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул! Тэд Надад үйлчилнэ.


Харин Би хүчээ чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд үүнд чамайг босгосон юм.


Гэвч Фараон энэ удаа ч мөн зүрхээ хатууруулан ард түмнийг явуулсангүй.


ЭЗЭН, Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатууруулж, тэрээр ард түмнийг явуулахгүй.


ЭЗЭН, Мосед —Фараоны зүрх хатуурчээ. Тэр, ард түмнийг явуулахаас татгалзаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite