Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 5:8 - Ариун Библи 2013

8 Тэгээд тэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан —Израилийн Бурханы авдрыг бид яах вэ? гэв. Тэд хариулан —Израилийн Бурханы авдрыг Гатад аваачъя гэв. Тэгээд Израилийн Бурханы авдрыг аваачлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Тэгээд тэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан, —Израилийн Бурханы авдрыг бид яах вэ? гэж асуув. Тэд —Израилийн Бурханы авдрыг Гатад аваачъя хэмээв. Тэд Израилийн Бурханы авдрыг аваачив.

Gade chapit la Kopi




1Самуел 5:8
11 Referans Kwoze  

Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна.


Калне уруу очиж хар. Тэндээс агуу Хамат уруу оч, Дараа нь филистчүүдийн Гат уруу оч. Эдгээр хаанчлалаас илүү сайн юм та нарт байна уу? Эсвэл нутаг дэвсгэр чинь тэднийхээс илүү том юм уу?


Тэгэхэд филистчүүдийн цэргийн хуарангаас нэгэн тэргүүлэгч дайчин эр гарч ирэв. Түүнийг Гатаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь зургаан тохой нэг сөөм байжээ.


Тиймээс тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан —Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилийн Бурханы авдрыг байсан газарт нь буцаа гэж шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун болж, Бурханы мутар тэнд маш хүндээр дарж байв.


Ашдодын хүмүүс үүнийг үзээд —Израилийн Бурханы авдар бидний дунд байж болохгүй. Тэр Бурханы мутар бид болон бидний бурхан Дагон дээр хүнд дарсан билээ гэцгээв.


Тэгээд Ахиш, Давидыг дуудан —ЭЗЭН амьд! Чи шударга хүн юм. Хуаранд надтай хамт жагсан орж гардаг чинь миний нүдэнд тааламжтай байдаг. Учир нь чамайг над уруу ирснээс хойш өдий хүртэл би чамаас ямар ч муу муухай юм олсонгүй. Гэвч эдгээр ноёдод чи таалагдахгүй байна.


Египетийн зүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог) бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван ноёны газар нутаг буюу аввичуудын газар нутаг,


Энэхүү хилийн шугам нь Екроны хойд талд хүрээд, Шиккерон уруу чиглэн эргэж, Баала уулаар үргэлжлэн, Иабнеелд хүрч, тэнгисээр төгсөнө.


Филистчүүд тахилчид ба мэргэч төлгөчдийг дуудан —Бид ЭЗЭНий авдрыг яах вэ? Түүнийг байсан газарт нь хэрхэн буцааж илгээхийг бидэнд мэдүүлж өгөөч гэжээ.


Израиль болон иуда хүмүүс босож, уухайлан хашхирсаар филистчүүдийг Гат ба Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар нэг алагдсан филистчүүд унацгаасан байв.


түүний хүү нь Забад, түүний хүү нь Шутела юм. Тэр газарт төрсөн Гатын хүмүүс Езер, Елеад нарыг алсны учир нь тэд гатчуудын мал сүргийг булаах гэснээс болсон байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite