Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 5:7 - Ариун Библи 2013

7 Ашдодын хүмүүс үүнийг үзээд —Израилийн Бурханы авдар бидний дунд байж болохгүй. Тэр Бурханы мутар бид болон бидний бурхан Дагон дээр хүнд дарсан билээ гэцгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Ашдодын хүмүүс үүнийг үзээд —Израилийн Бурханы авдрыг бидний дунд үлдээж болохгүй. Учир нь тэр Бурханы мутар бидний дээр болон бидний бурхан Дагонд гай зовлон учруулсан билээ гэцгээв.

Gade chapit la Kopi




1Самуел 5:7
15 Referans Kwoze  

Египетчүүд —Бид бүгд үхэх нь гээд, ард түмнийг нутгаасаа бушуухан гаргах гэж шавдуулав.


Ололт ба эрдэнэс баялагтаа тавьсан Итгэл найдвараасаа болж Чи өөрөө олзлогдох болно. Хемош ч тахилч нарынхаа бас түшмэдийнхээ хамт цөллөгт явах болно.


Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан “Үзэгтүн, Би Тебесийн Амон, Фараон, Египетийг бурхад болон хаадтай нь хамт, Фараоныг болон түүнд найддаг хүмүүсийг ч хүртэл шийтгэх гэж байна.


Эхний удаа та нар үүнийг үүрээгүй учраас бидний эсрэг Бурхан дүрсхийн уурласан юм. Учир нь бид Түүнийг журмынх нь дагуу эрж хайгаагүй байсан билээ гэж хэлэв.


Тэр өдөр Давид, ЭЗЭНээс эмээж —Би яаж ЭЗЭНий авдрыг өөртөө авчирч болох билээ дээ! гэв.


Бет-шемешийн хүмүүс —Энэ ариун Бурхан ЭЗЭНий өмнө хэн зогсож чадах вэ? Тэр биднээс өөр хэн уруу одох билээ? гэцгээв.


Бид золгүй еэ! Хэн биднийг энэ агуу хүчит бурхдын мутраас мултлан аврах вэ? Эдгээр нь египетчүүдийг элдэв төрлийн гамшгаар цөлд цохисон бурхад мөн билээ.


Фараоны албат нар нь түүнд —Энэ хүн хэр удаан бидэнд урхи болох юм бэ? Хүмүүсийг нь явуулаач! Тэд Бурхан ЭЗЭНдээ үйлчлэг. Египет сүйрсэн болохыг та мэдэхгүй байна гэж үү? гэв.


ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар энд удаан байх хэрэггүй гэж хэлэв.


Фараон —Би та нарыг явуулна. Та нар цөлд Бурхан ЭЗЭНдээ тахилгал. Харин та нар битгий их хол яваарай! Миний төлөө гуйгаарай гэв.


Мосе Аарон нарыг Фараон дуудаж —Надаас бас миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж ЭЗЭНээс гуй! Тэгвэл би ард түмнийг явуулж ЭЗЭНд тахил өргүүлье гэж хэлэв.


ЭЗЭНий мутар ашдодчуудын дээр хүндээр дарж, Ашдод болон түүний нутаг дэвсгэр дэх хүмүүсийг Тэр сүйрүүлж, булдруу өвчнөөр цохив.


Тэгээд тэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан —Израилийн Бурханы авдрыг бид яах вэ? гэв. Тэд хариулан —Израилийн Бурханы авдрыг Гатад аваачъя гэв. Тэгээд Израилийн Бурханы авдрыг аваачлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite