Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 5:2 - Ариун Библи 2013

2 Филистчүүд Бурханы авдрыг булаагаад, Дагоны дуганд авчран Дагоны дэргэд тавив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Дараа нь филистчүүд Бурханы авдрыг Дагоны дуганд авчран, Дагоны дэргэд тавив.

Gade chapit la Kopi




1Самуел 5:2
7 Referans Kwoze  

Филистийн ноёд “Бидний дайсан Самсоныг манай бурхан бидний гарт тушаав” гэж хөөрцгөөн, өөрсдийн бурхан Дагонд нэгэн их тахил өргөн баярлахаар цуглацгаав.


Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилжээ. Түүний өргөөний жүнзийг тэд таны өмнө авчруулж, та болон ихэс дээдэс тань, хатад, татвар эмс тань түүгээр дарс уужээ. Мөн юу ч хардаггүй, сонсдоггүй, ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин амь амьсгал, зам бүхнийг тань мутартаа атгадаг Бурханыг та алдаршуулсангүй.


Белшазар дарсанд халаад, Иерусалимын сүмээс эцэг Небухаднезарынхаа авчирсан алт, мөнгөн жүнзнүүдээр хаан, түүний ихэс дээдэс, хатад, татвар эмсийг уулгахаар тэдгээрийг авчруулахыг тушаав.


Тэд Саулын зэвсгийг өөрсдийн бурхдын дугандаа тавьж, толгойг нь Дагоны дуганд өлгөв.


Тийм учраас тэд өөрсдийн торонд тахил өргөж, Загасчилдаг торондоо зориулан утлага уугиулдаг. Учир нь тэдний олз омог нь Эдгээр юмсаар арвин бөгөөд Хоол хүнс нь элбэг дэлбэг байдаг юм.


Тэр хүмүүс салхи мэт хийсэн, өнгөрч одно. Харин өөрсдийн хүч чадалаа Өөрсдийн бурхан хэмээн бардамнагч тэд Гэм буруутайд тооцогдоно.


Дараа өдөр нь филистчүүд алагдагсдыг тонохоор ирэхдээ Саул болон түүний хөвгүүдийг Гилбоа ууланд үхсэн байхыг олж харав.


Swiv nou:

Piblisite


Piblisite