Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 30:26 - Ариун Библи 2013

26 Давид Зиклагт ирээд, өөрийн найз нөхөд болох Иудагийн ахмадуудад олзны юмсаас илгээн —Харагтун, энэ бол ЭЗЭНий дайснуудаас авсан олзноос та нарт бэлэг болгох юмс билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Давид Зиклагт ирээд, өөрийн найз нөхөд болох Иудагийн ахлагчдад олзны юмсаас илгээн, —Харагтун, энэ бол ЭЗЭНий дайснуудын олзноос та нарт бэлэг болгох юмс билээ.

Gade chapit la Kopi




1Самуел 30:26
14 Referans Kwoze  

Эзнийг минь дагалдаж яваа хүмүүст өгөхөөр шивэгчнээс тань эзэнтэндээ авчирсан ерөөлийн бэлэг одоо энд байна.


Тиймд та нарын хэдийнээ амласан өгөөмөр сэтгэлийн бэлгийг урьдаас цэгцлүүлэхийн тулд ах дүүсийг түрүүлж явуулахаар ятгах шаардлагатай хэмээн би үзлээ. Ингэснээр албадлагын бус, харин өгөөмөр өглөг байхаар бэлтгэгдэх юм.


Харин сурвалжит хүн Уужим сэтгэж, түүн дээрээ тогтдог.


Та өндөрт гарч, олзолсон олзлолоо дагуулжээ. Та хүмүүсийн дунд өглөг авсан, Тэрслэгчдээс ч авсан нь ЭЗЭН Бурхан тэнд оршин суухын тулд юм.


Зөвтөлд минь баярлагчид Баясан хашхирч, баярлан хөөрөг. Тэднээр “Зарцынхаа сайн сайханд баярладаг ЭЗЭН дээдлэгдэх болтугай!” гэж Үргэлж хэлүүлээч.


Тэгээд бүхий л бараа бологчдынхоо хамт Бурханы хүн дээр тэр эргэн ирж, Елишагийн өмнө зогсоод —Үзэгтүн, ганцхан Израильд л Бурхан байдаг, харин бүх дэлхийд өөр хаана ч байдаггүйг би одоо мэдлээ. Иймээс одоо боолоосоо бэлэг хүлээн аваач гэжээ.


Бурхан надад нигүүлсэнгүй хандсан бөгөөд миний эд хөрөнгө хангалттай учир танд зориулж авчирсан бэлгийг минь хүлээн авна уу? гэж хичээнгүйлэн гуйсанд Есав зөвшөөрчээ.


Тэгээд Саул, Давидад —Хар, энэ миний том охин Мераб байна. Түүнийг чамд эхнэр болгон өгье. Зөвхөн миний төлөө гэсэн зоригт эр байж, ЭЗЭНий тулалдаанд тулалдагтун гэж хэлэв. Учир нь Саул —Миний гар бус, харин филистчүүдийн гар Давидын эсрэг байг гэж санасан ажээ.


Та шивэгчнийхээ гэмт үйлдлийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь та ЭЗЭНий тулалдааныг хийж байгаа билээ. Насан турш бузар муу танаас бүү олдог!


Ийнхүү Давид бүх хонь, үхрийг олзолж авлаа. Эдгээрийг тэд сүргийнхээ эхэнд тууж —Энэ Давидын олз гэж өгүүлэлдэв.


Тэр өдрөөс хойш Давид үүнийг израильчуудад зарлиг тогтоол ба шийдвэр болгосон нь эдүгээ хүртэл мөрдөгдөж иржээ.


Саулыг өөд болсны дараа Давид амалекчуудыг бут цохиод буцаж ирэхдээ Зиклагт хоёр хоног байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite