Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 30:12 - Ариун Библи 2013

12 Тэд түүнд хэсэг хатаасан инжир, хоёр боодол үзэм өгсөнд тэр тэдгээрийг идэж тэнхээ оров. Учир нь тэр гурван өдөр, гурван шөнө талх идэж, ус уугаагүй ажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тэд түүнд хэсэг хатаасан инжир, хоёр боодол үзэм өгсөнд тэр тэдгээрийг идэн, тэнхээ оров. Учир нь тэр гурван өдөр, гурван шөнө талх идэж, ус уугаагүй ажээ.

Gade chapit la Kopi




1Самуел 30:12
9 Referans Kwoze  

Харин Бурхан, Лехид байдаг доогуураа хөндий газрыг ангайлган тэндээс ус гаргав. Тэр ус ууж, хүч тамир орж, сэргэв. Тиймээс тэр энэ газрыг Ен-хаккор хэмээн нэрлэсэн нь энэ өдрийг хүртэл Лехид бий аж.


Эцэг нь ард олныг тангараглуулсныг харин Ионатан сонсоогүй байжээ. Тиймээс гартаа барьсан таягийн үзүүрийг зөгийн балын сархинагт дүрж, гараа амандаа хийхэд нүд нь гэрэлтэв.


Эрхэм ээ, тэр мэхлэгч амьд байхдаа “Би гурав хоногийн дараа амилна” гэж хэлж байсныг бид санаж байна.


ЭЗЭН, Ионаг залгиулахаар аварга загасыг бэлдсэн аж. Иона загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байв.


Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барьж, шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу! Би болон миний шивэгчингүүд ч мөн ийнхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ.


Давид түүнээс —Чи хэнийх вэ? Хаанаас ирсэн бэ? гэж асуухад —Би египет залуу бөгөөд амалек хүний зарц юм. Би гурав хоногийн өмнө өвчин тусахад эзэн маань намайг орхиж явсан юм.


Тэд хээрээс нэгэн египет хүнийг олж, түүнийг Давид уруу дагуулж ирэв. Тэд түүнд талх идүүлж, ус уулгав.


Хотын бүх хүн талх хайн санаа алдана. Амь голоо зогоохоор тэд Үнэт зүйлсээ хүртэл хүнснээс өгчээ. “Хараач, ЭЗЭН! Ямар ч үнэгүй болсныг минь хараач.”


Swiv nou:

Piblisite


Piblisite