Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 29:6 - Ариун Библи 2013

6 Тэгээд Ахиш, Давидыг дуудан —ЭЗЭН амьд! Чи шударга хүн юм. Хуаранд надтай хамт жагсан орж гардаг чинь миний нүдэнд тааламжтай байдаг. Учир нь чамайг над уруу ирснээс хойш өдий хүртэл би чамаас ямар ч муу муухай юм олсонгүй. Гэвч эдгээр ноёдод чи таалагдахгүй байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тэгээд Ахиш Давидыг дуудан, —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Чи зөвт байжээ. Надтай хамт цэргийг удирдаж байгаа чинь миний таалалд нийцэв. Учир нь чамайг над уруу ирснээс хойш өдий хүртэл би чамаас ямар ч бузар муу юм олсонгүй. Харин эдгээр ноёдод чи таалагдахгүй байна.

Gade chapit la Kopi




1Самуел 29:6
19 Referans Kwoze  

Харин Би чиний суух болон гарах орохыг Миний өөдөөс шазруун байгааг чинь ч мэднэ.


Нерийн хүү Абнерыг та мэднэ шүү дээ. Тэр таныг мэхэлж, орж гаран дайтахыг тань харуулдан, хийж байгаа бүхнийг тань мэдэхийн тулд ирсэн билээ гэв.


Орох, гарах бүрийг чинь ЭЗЭН Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.


Гэсэн ч Давид тангараглан —Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр “Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун” гэж хэлсэн билээ. ЭЗЭН амьд! Та ч бас амьд! Миний үхэл нэг алхмын зайнд ирээд байна гэж хэлэв.


Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ дотор сайнаар биеэ авч явахыг чинь муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно.


Харийнхан дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу муухайг үйлдэгчид хэмээн гүтгэвч, сайн үйлсийг чинь хараад Түүний харгалзлын өдөр Бурханыг алдаршуулах болно.


Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.


Тэгээд хүмүүст минь Баалаар тангараглахыг заадаг байсан шиг тэд өдгөө «ЭЗЭН амьд!» гэж нэрээр минь тангараглаж бас хүмүүсийн минь замыг хичээнгүйлэн сурвал Миний хүмүүсийн дунд тэд босгогдоно.


Дэлхий дээр өөрийгөө ерөөгч нь үнэний Бурханаар ерөөгдөнө. Дэлхий дээр тангараглагч нь үнэний Бурханаар тангараглана. Учир нь урьдын зовлон шаналангууд мартагдаж, Нүднээс минь нууцлагджээ.


Харин Би чиний суух болон гарах орохыг Миний өөдөөс шазруун байгааг чинь ч мэднэ.


Тэгэхэд филистчүүдийн жанжингууд —Энэ еврейчүүд энд юу хийж байгаа юм бэ? гэж асуув. Ахиш филистчүүдийн жанжингуудад —Энэ хүн Израилийн хаан Саулын зарц Давид бус уу? Тэр надтай хамт нэг хоёр жил байсан бөгөөд тэр над уруу оргож ирснээс хойш эдүгээ хүртэл би түүнээс ямар нэгэн гэм бурууг олоогүй гэж хэлэв.


Саул тэр эмд ЭЗЭНээр тангараглан —ЭЗЭН амьд! Үүнээс болж чамд ямар ч шийтгэл ногдохгүй гэж хэлэв.


Үүнийг сонссон тахилч Финехас ба түүнтэй хамт байсан хотол түмний удирдагчид болох Израилийн ургийн тэргүүнүүд, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдийг таашаав.


ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдаж, Түүнээс зуурч, Түүний нэрээр тангарагла.


ЭЗЭНий хотол түмэн хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн тэдний өмнө гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж мөн удирдан оруулах билээ гэв.


Абрам Сараид —Харагтун, зарц бүсгүй чинь чиний л гарт. Дураараа л бол гэв. Тэгээд Сараи Хагартай ширүүн харьцсанд Хагар түүнээс оргон зугтаажээ.


Тэгээд тэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан —Израилийн Бурханы авдрыг бид яах вэ? гэв. Тэд хариулан —Израилийн Бурханы авдрыг Гатад аваачъя гэв. Тэгээд Израилийн Бурханы авдрыг аваачлаа.


Тийм учраас филистчүүдийн ноёдын дургүйг хүргэхгүйн тулд эргэж, амар тайван буцагтун! гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite