5 Филистчүүдийн хуаранг Саул үзээд ихэд айж зүрх нь үлэмж цочирдов.
5 Саул филистчүүдийн хуаранг үзээд ихэд айж, зүрх нь чичрэв.
Тэгэхэд хааны зүс царай хувирч, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе суларч, өвдөг нь хоорондоо шүргэлцэн чичрэв.
“Арамчууд Ефраимд хуарагнан буулаа” гэж Давидын гэрт мэдэгдсэнд Ахаз болон түүний хүмүүсийн зүрх салхинд найгах ойн мод шиг чичрэв.
Буруутын дээр айдаг юм нь буух. Зөвтийн хүсэл соёрхогдох.
Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж! Тэд гэнэтийн аймшгаар Бүрмөсөн сүйтгэгдсэн билээ!
Гэнэтийн аймшгууд тал бүрээс нь түүнийг айлгаж, алхам тутамд нь түүнийг яаруулна.
Түгшүүрийн чимээ чихэнд нь байж, Амар амгалангийн үед ч сүйтгэгч түүн дээр ирдэг.
Филистчүүд цуглан ирж, Шунемд хуарагнасанд Саул бүх Израилийг цуглуулан Гилбоад хуарагнан буужээ.
Саул ЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд зүүдээр ч, Уримээр ч, эш үзүүлэгчээр ч хариу өгсөнгүй.