16 Самуел —ЭЗЭН танаас салж, таны дайсан болсон атал та юунд надаас асууж байна вэ?
Эш үзүүлэгчид, ариун хүмүүс ба дэлхий дээр алагдсан бүх хүний цус чиний дотроос олдсон юм гэлээ.
Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.
Дайсан мэт болж, Израилийг ЭЗЭН залгив. Ордон болгоныг нь залгиж, Бэхлэлтүүдийг нь Тэрээр устгав. Охин Иудагийнх нь халаглал, харуусал улам нэмэгдэв.
Хаан —Хэрэв ЭЗЭН чамд туслахгүй бол би хаанаасаа чамд туслах вэ? Үтрэмээс үү эсвэл дарсны шахуургаас уу? гэжээ.
ЭЗЭН Та, Өөрийн бүх дайснаа ийнхүү устгаач. Харин Түүнийг хайрлагчид нь мандаж байгаа сүрлэг нар мэт байг. Ингээд энэ газар нутаг дөчин жилийн турш амар жимэр байлаа.
Самуел, Саулд —Юунд та намайг дуудаж, надад төвөг болов? гэхэд Саул хариулан —Би маш их зовж байна. Филистчүүд намайг дайрахаар ирж байхад Бурхан надаас салсан бөгөөд эш үзүүлэгчдээр ч, зүүдээр ч надад хариу өгөхгүй байна. Тийм учраас яах ёстойгоо мэдэхийн тулд би таныг дуудлаа гэв.
ЭЗЭН надаар дамжуулан айлдсаныхаа дагуу гүйцэтгэсэн билээ. ЭЗЭН таны гараас хаанчлалыг салган авч, таны хөрш Давидад өгсөн билээ.
Дайсан мэт нумаа татжээ, Тэрээр Өстөн адил баруун мутраа тавин, Нүдэнд тааламжтай бүхнийг хядав. Сион охины майханд Хилэн юугаа гал мэт цутгав.