Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 27:8 - Ариун Библи 2013

8 Давид хүмүүсийнхээ хамт явж гешурчуудыг, гирзичүүдийг бас амалекчуудыг дайран тонов. Тэд Египетийн нутаг хүртэлх Шурын хязгаар газар нутгийн эртний оршин суугчид байжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Давид өөрийн хүмүүсийн хамт явж, гешурчууд, гирзичүүд болон амалекчуудыг дайран тонов. Тэд эртнээс Египетийн нутаг хүртэлх Шурын хязгаар нутагт сууж байв.

Gade chapit la Kopi




1Самуел 27:8
22 Referans Kwoze  

Үлдсэн нутгууд гэвэл Филист болон Гешурын бүх бүс нутаг болох


Гэвч Израилийн хөвгүүд гешурчууд болон маакатчуудыг хөөн гаргасангүй. Тиймээс ч Гешур болон Маакат нь израильчуудын дунд өнөөг хүртэл амьдарсаар байна.


Гезерт оршин сууж байсан канаанчуудыг Ефраим хөөн зайлуулсангүй. Тиймээс канаанчууд тэдний дунд Гезерт амьдран суув.


Харин тэд Гезерт амьдарч байсан канаанчуудыг хөөж гаргаагүй учир канаанчууд Ефраимын дотор өнөөг хүртэл амьдарч албадлага дор зарцлагдсаар байна.


Гэвч Гешур, Арам нь Кенат болон тэндхийн жаран хот суурин ба Иаирын хотуудыг тэднээс булаан авсан юм. Эд бүгд Гилеадын эцэг Махирын хөвгүүд билээ.


Таны боол би Арамын Гешурт байхдаа “Хэрэв ЭЗЭН намайг үнэхээр Иерусалимд буцаан авчирвал би ЭЗЭНд үйлчлэх болно” гэж тангарагласан юм гэв.


Абсалом, Иоабт —Харагтун, би танд хүн явуулж, “Таныг хаанд илгээн «Юунд намайг Гешураас буцааж ирүүлэв? Тэнд байх нь надад дээр юм» гэж хэлүүлэхээр энд ирэгтүн” гэж танд хэлүүлсэн бус уу? Тиймээс одоо би хааны царайг харж, хэрэв надад хилэнц байваас тэр намайг алах болтугай гэв.


Ингээд Иоаб босоод, Гешур уруу явж, Абсаломыг Иерусалимд буцааж авчрав.


Давид ба түүний хүмүүсийг гурав хоногийн дараа Зиклагт буцаж ирэхэд амалекчууд Негев хийгээд Зиклаг уруу довтлон тонож, Зиклагийг цохиж галдан шатаасан байжээ.


Дараа нь Амалек ирж, Рефидимд Израилийн эсрэг байлдав.


Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй.


тэрээр Хермон уул, Салека болон бүх Башан, гешурчууд болон маакатчуудын хил хүртэл, мөн Гилеадын хагас, тэгээд Хешбоны хаан Сихоны нутгийн хил хүртэлхийг захирч байв.


Тэгээд Ахиш, Давидыг дуудан —ЭЗЭН амьд! Чи шударга хүн юм. Хуаранд надтай хамт жагсан орж гардаг чинь миний нүдэнд тааламжтай байдаг. Учир нь чамайг над уруу ирснээс хойш өдий хүртэл би чамаас ямар ч муу муухай юм олсонгүй. Гэвч эдгээр ноёдод чи таалагдахгүй байна.


Удаах хүү нь кармел хүн Набалын бэлэвсэрсэн эхнэр Абигаилаас төрсөн Хилеаб. Гурав дахь хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагийн хүү Абсалом юм.


Тэгэхэд, харагтун, Давидын зарц нар болон Иоаб аян дайнаас их олзтой буцаж ирэв. Гэвч Давид, Абнерыг явуулсан ба тэрээр амар тайван явж одсон тул Абнер Давидын хамт Хебронд байсангүй.


Тэдгээр нь Арам, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд, Амалекаас мөн Зобагийн хаан Рехобын хүү Хададезерээс олзлон авсан юмс зэрэг байв.


Амалекчууд Негевийн нутагт амьдарч байна. Хитчүүд, иебусчууд, аморичууд нь уулархаг нутагт амьдарч байна. Канаанчууд далайн эрэг болон Иорданы эрэг хавиар амьдарч байна гэлээ.


Тэгтэл уулархаг нутагт амьдарч байсан амалекчууд болон канаанчууд буун ирж, тэднийг бут цохин, Хорма хүртэл тэднийг хядав.


Swiv nou:

Piblisite


Piblisite