Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 27:10 - Ариун Библи 2013

10 Ахиш —Өнөөдөр чи хэнийг дайран тоносон бэ? гэж асуухад нь Давид —Иудагийн Негев эсвэл Иерахмеелийн Негев эсвэл Кенийн Негев гэж хариулдаг байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Ахиш —Өнөөдөр чи хэн уруу дайран тоносон бэ? гэж асуухад нь Давид —Иудагийн Негев, Иерахмеелийн Негев, Кенийн Негев зэргийн эсрэг гэж хариулдаг байв.

Gade chapit la Kopi




1Самуел 27:10
21 Referans Kwoze  

Мосегийн хадам эцэг болох кен хүний удмынхан Иудагийн хөвгүүдтэй хамт Далдуу хотоос гаран явж, Арадын өмнө оршдог Иудагийн цөлд очиж, хүмүүстэй нь хамт амьдран суужээ.


Хезроны ууган хүү Иерахмеелийн хөвгүүдийн ууган хүү нь Рам, удаах нь Буна, Орен, Озем, Ахиа нар билээ.


Хезронд төрсөн хөвгүүд нь Иерахмеел, Рам, Хелубаи нар байв.


мөн Ракал, иерахмеелчүүдийн хотууд болон кенчүүдийн хотуудад байсан хүмүүст,


Тэр үед кен хүн Хебер нь Мосегийн хадам эцэг Хобабын үр удам болох кенчүүдээс салж, Кедешийн ойролцоох Заананним дахь царсан ой хүртэл майхнаа босгов.


Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм.


Хүнээс айх айдас занга тавих, Харин ЭЗЭНд итгэдэг нь эсэн мэнд байх.


Би худал хуурмагийг үзэн ядаж жигшдэг, Харин хуулийг тань би хайрладаг.


Худал хуурмаг замыг надаас зайлуулж, Хуулиа надад Нигүүлсэнгүйгээр хүртээгээч!


Абсаломын зарц нар тэр эмэгтэйн гэрт ирж —Ахимааз болон Ионатан нар хаана байна вэ? гэхэд тэр эмэгтэй —Тэд горхи гатлаад явсан гэв. Тэд эрж хайсан боловч олж чадалгүй Иерусалим уруу буцав.


нэгэн элч Саулд ирж —Хурдан ирэгтүн. Филистчүүд нутаг уруу довтолж ирлээ гэж мэдэгдэв.


Давид, тахилч Ахимелехт —Хаан нэг хэргийг тушааж, “Чамайг илгээж, чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй” гэсэн тул залуустайгаа өөр нэгэн газарт уулзахаар болзсон гээд


Саул кенчүүдэд —Явцгаа, би та нарыг амалекчуудтай хамт хөнөөхгүйн тулд тэдний дундаас салж явагтун. Учир нь Израилийн бүх ард олныг Египетээс гарч явах үед та нар тэдэнд энэрэнгүй хандсан билээ гэв. Тийнхүү кенчүүд амалекчуудын дундаас салж явав.


Кен хүн Хеберийн эхнэр Иаел нь эмэгтэйчүүд дотроос хамгийн ерөөлтэй. Майхан дахь эмэгтэйчүүд дотроос тэр хамгийн ерөөлтэй.


Тэрээр Кенийг хараад зүйр зөнгөө хэлжээ. —Чиний сууц бат бөх, чиний үүр хадан дээр засагджээ.


Исаак —Чи үнэхээр миний хүү Есав мөн үү? гэсэнд Иаков —Би мөн гэв.


Тэд “Давид ийм хэрэг үйлдэж, филистчүүдийн нутагт сууж байхдаа үргэлж ингэдэг байв” гэж хэлж, бидний тухай мэдэгдэх вий гэсэндээ тэр нэг ч эрэгтэй, эмэгтэй хүнийг амьд үлдээдэггүй мөн Гатад ганц ч хүнийг дагуулж ирдэггүй байв.


Давид, Ахишт —Гэвч би юу үйлдсэн юм бэ? Таны өмнө ирсэн өдрөөс хойш өдий хүртэл таны зарц би ямар алдаа гаргаснаас болж эзэн хааныхаа дайснуудтай тулалдахаар явж болохгүй билээ? гэж асуув.


Swiv nou:

Piblisite


Piblisite