Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 26:20 - Ариун Библи 2013

20 ЭЗЭНий оршихуйгаас холдоход миний цус газарт бүү урсаасай. Учир нь Израилийн хаан, ууланд ятуу шувуу агнаж байгаа нэгэнтэй адил, ганцхан нохой бөөс эрэхээр гарсан билээ гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 ЭЗЭНий оршихуйгаас холдоход миний цус газарт бүү урсаасай. Учир нь Израилийн хаан ууланд ятуу шувуу агнаж байгаа нэгэнтэй адил ганцхан нохой бөөс эрэхээр гарсан билээ хэмээн өгүүлэв.

Gade chapit la Kopi




1Самуел 26:20
9 Referans Kwoze  

Израилийн хаан хэний араас ирсэн бэ? Та хэнийг хөөн мөшгөж байна вэ? Энэ чинь үхсэн нохой эсвэл нэг бөөсний араас хөөсөнтэй адил.


Тэр үед Есүс хурсан олонд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй.


Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, арван хоёрын нэг буюу Иудас нь ахлах тахилч нар болон ард олны ахлагчдын явуулсан илд шийдэмтэй бөөн хүний хамт хүрч ирэв.


Хэн нэгэн хүн босон таныг мөшгөн хөөж, таны аминд халдахыг эрмэлзвэл эзэнтэн таны амь таны Бурхан ЭЗЭНий амийн баглаанд уягдах болтугай! Харин таны дайснуудын амийг ЭЗЭН дүүгүүрт хийж дүүгүүрдэн хаях болно.


Бишрэлтнүүдийнхээ хөлийг хамгаалдаг нь ЭЗЭН билээ. Буруутууд харин харанхуйд дуугүй болдог нь Хар хүч нь тэднийг хамгаалж эс чаддагийнх юм.


Хараач эцэг минь, гарт минь буй дээлийнхээ хормойг хараач. Таны дээлийн хормойг би огтлон авсан боловч таныг алаагүй нь хорон муу болоод гэмт үйлдэл нь миний гарт үгүй гэдгийг танд мэдүүлэг. Таны эсрэг би нүгэл үйлдээгүй боловч та амийг минь авахаар мөрдөж байна.


Үзэгтүн, Би олон загасчдыг дуудан ирүүлж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд тэднийг загасчилна. Дараа нь Би олон анчдыг дуудан ирүүлж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана.


Шалтаггүйгээр дайсандаа шувуу мэт харвуулав.


Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шүүж, Тэр миний гомдлыг хараад таны гараас намайг өршөөн аврах болтугай гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite