Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 26:12 - Ариун Библи 2013

12 Тэгээд Давид, Саулын толгойн хажуугаас жад ба устай домбыг авч явав. Хэн ч харсангүй, хэн ч мэдсэнгүй, хэн ч сэрсэнгүй. ЭЗЭНээс ирсэн гүн нойр тэдний дээр байсан учир тэд бүгд унтаж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тэгээд Давид Саулын толгойн хажуугаас жад ба устай савыг авч, явсан боловч харсан хүн, мэдсэн хүн, сэрсэн хүн байсангүй. ЭЗЭНээс ирсэн гүн нойр тэдний дээр байсан учир тэд бүгд унтаж байв.

Gade chapit la Kopi




1Самуел 26:12
7 Referans Kwoze  

Иймд ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж түүнийг унтуулаад хавиргаас нь нэгийг сугалан авч ормыг нь махаар бөглөжээ.


Нар шингэх үеэр Абрам гүн нойронд автсан бөгөөд харагтун, түнэр харанхуй хийгээд айдас хүйдэс түүнийг нөмрөв.


Учир нь ЭЗЭН та нар дээр Гүн нойрны сүнсийг цутгаж, Эш үзүүлэгчид та нарын нүдийг хааж, Үзмэрчид та нарын толгойг битүүлэв.


Тэр шөнийн туршид хааны нойр хулжиж, тэрээр өдрийн хэрэг явдлын тойм номыг авчрахыг тушаасанд тэдгээрийг хааны өмнө уншив.


Ийнхүү Давид, Абишаи хоёр шөнөөр хүмүүс уруу очив. Харагтун, Саул буудлын дунд унтаж байсан ба түүний жад толгойнх нь хажууд газарт зоолттой байв. Абнер болон хүмүүс нь түүнийг тойрон унтаж байв.


Давидын хүмүүс өөрт нь —ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгнө. Түүнийг нүднийхээ тааллаар болгогтун” гэж айлдсан тэр өдөр нь болов гэцгээв. Тэгтэл Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав.


Дараа нь Давид нөгөө тал уруу явж, хол гэгчийн уулын оройд гарав. Тэдний хооронд хол зайтай болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite