Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 25:34 - Ариун Библи 2013

34 Намайг чамд хор хөнөөл хийхийг болиулсан Израилийн Бурхан амьд! Хэрэв чи надтай уулзахаар яаран ирээгүй бол үүр цайх хүртэл Набалд ганц ч эр хүйстэн үлдэхгүй байх байсан гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

34 Намайг чамд хор хөнөөл хийхийг болиулсан Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Хэрэв надтай уулзахаар чи яаран ирээгүй бол үнэхээр үүр цайх хүртэл Набалд ганц ч эрэгтэй хүн үлдэхгүй байх байсан хэмээн өгүүлэв.

Gade chapit la Kopi




1Самуел 25:34
8 Referans Kwoze  

Тийм учраас одоо эзэнтэн минь, ЭЗЭН амьд мөн та ч амьд! ЭЗЭН таныг цус урсгахаар явахыг зогсоож, таны гараар өшөө авахыг нэгэнт болиулсан тул эзэнтэнд минь хор хөнөөл болохыг хүсэгчид болон дайснууд тань Набалтай адил болох болтугай.


Абигаил хоёр зуун талх, хоёр тулам дарс, аль хэдийнээ төхөөрч бэлтгэсэн таван хонь, таван хэмжүүр хуурсан тариа, зуун боодол үзэм, хоёр зуун боодол инжир тус тусыг яаран авч, тэдгээрийг илжигнүүдэд ачив.


Дараа нь өдөр Саул хүмүүсээ гурван анги болгон хуваав. Өглөөний харуулын үеэр тэд хуарангийн голд цөмрөн орж, өдрийн халуу шатах хүртэл аммончуудыг хядав. Амьд үлдсэн хүмүүс нь бутран тарж, нэг дор хоёр хүн хамт үлдсэнгүй.


Тийнхүү Гилгалаас жагсан шөнөжин алхсаар, Иошуа тэдний дээрээс гэнэт буув.


Тэгэхэд Гибеоны эрчүүд Гилгалын хуаран уруу, Иошуад хэл хүргүүлэхдээ —Та зарц нараа бүү хөсөр хаяач. Уулаар нутагтай аморичуудын бүх хаан бидний эсрэг нэгдээд байгаа учраас бидэн дээр даруйхан ирж, биднийг авран туслаач гэв.


Бурхан түүнд зүүдэнд нь —Тийм ээ, чи үүнийг гэмгүй зүрхээр үйлдсэнийг Би мэднэ. Мөн чамайг Миний эсрэг нүгэл хийхээс хамгаалсан нь Би бөгөөд чамайг Би түүнд хүргүүлээгүй юм.


Хэрэв маргааш өглөө хүртэл түүнд харьяалагдах хүмүүсийн дотроос би эр хүйстэн ганцыг л үлдээвэл Давидыг Бурхан ийн шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж бодож байсан ажээ.


Набал үхсэнийг Давид сонсоод —Набалын гарт доромжлогдсон миний өшөөг авч, Өөрийн боолоо бузар мууг үйлдэхээс зогсоосон ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН, Набалын нүглийг түүний толгойд хариулав гэж хэлэв. Тэгээд Давид хүн илгээж, Абигаилыг эхнэрээ болгох гэж байгаа тухай хэлүүлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite