Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 25:10 - Ариун Библи 2013

10 Харин Набал, Давидын зарц нарт хариулахдаа —Давид гэж хэн юм? Иессийн хөвгүүн гэж хэн юм? Одоо эзнээсээ оргон зугтаах зарц нар олон боллоо.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Харин Набал Давидын зарц нарт хариулахдаа —Давид гэж хэн юм бэ? Иессийн хөвгүүн гэж хэн юм бэ? Одоо эзнээсээ зугтаах боолууд олон боллоо.

Gade chapit la Kopi




1Самуел 25:10
14 Referans Kwoze  

Тэр үед Ебедийн хөвгүүн Гаал —Абимелех гэгч хэн бэ? Шехемийнхэн бид хэн болоод түүнд зарагдах ёстой вэ? Абимелех бол Иеруббаалын хөвгүүн, Зебул бол Абимелехийн түшмэл биш үү? Шехемийн эцэг Хаморын эрчүүдэд бид үйлчилж болох атал юунд Абимелехт зарагдана вэ?


Зальт этгээдийн зэвсэг нь ёрын муу билээ. Хэдийгээр ядуу нэгэн шударгыг яривч, Худал хуурмаг үгсээр Үгээгүйчүүдийг хөнөөхийн тулд Булай санааг тэрээр зохиодог.


Цаашид тэнэгийг сурвалжит хүн гэж дуудахгүй, Зальт этгээдийг өглөгч гэхгүй.


“Яагаад урьдын өдрүүд өнөөгийнхөөс дээр байсан юм бэ?” гэж бүү хэл. Ингэж асуух чинь мэргэн ухаанаас гардаггүй юм.


Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг израильчууд бүгд хараад, ард түмэн хаанд хариулан —Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа! Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд гэцгээв. Ингээд израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.


Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үл бүтэх эр тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруу буцацгаа гэж байв.


Шахалтад, өрөнд, сэтгэл уналтанд орсон бүхэн Давид дээр цугларч ирсэн бөгөөд Давид тэдний дээр удирдагч болов. Ийнхүү дөрвөн зуугаад хүн түүнтэй хамт байв.


Саул, Ионатанд ихэд хилэгнэн —Бузар тэрслүү эмийн хүү! Чи Иессийн хөвгүүнтэй шадарлаж, өөрийгөө шившиглэн эхийгээ ичгүүр болгож байгааг чинь би мэдэхгүй гэж бодож байна уу?


Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод Израилийг явуул гэсэн үгийг нь би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв.


Давидын залуус ирж, энэ бүгдийг Давидын нэрийн өмнөөс Набалд хэлээд хариу хүлээв.


Эелдэг хариулт уурыг зайлуулах. Эвгүй үгс хилэнг хөдөлгөх.


Swiv nou:

Piblisite


Piblisite