Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 25:1 - Ариун Библи 2013

1 Самуел өөд болов. Бүх Израиль цугларч, түүний төлөө гашуудан түүнийг Рама дахь нутагт нь хөдөөлүүлэв. Давид босож, Параны цөл уруу явав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Самуел нас эцэслэв. Бүх Израиль цугларч, түүний төлөө гашуудан, түүнийг Рама дахь гэрт нь оршууллаа. Давид босож, Параны цөл уруу явав.

Gade chapit la Kopi




1Самуел 25:1
20 Referans Kwoze  

Самуел харин өөд болсонд бүх Израиль даяар түүний төлөө гашуудаж, түүнийг өөрийнх нь хот болох Рамад хөдөөлүүлэв. Саул сүнс дуудагчид ба мэргэч төлгөч нарыг өөрийн нутгаас хөөв.


Израилийн хөвгүүд Мосегийн хойноос Моабын талд гуч хоног уйлан гашуудацгаажээ. Тэгээд Мосегийн хойноос уйлан гашуудах хугацаа дуусжээ.


Даяар хотол түмэн Аароны үхсэнийг хараад Израилийн бүх гэр Аароны хойноос гуч хоног уйлалдав.


Ингээд Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг гэрт нь нутаглуулжээ. Түүний хүү Амон оронд нь хаан болжээ.


Стефаныг сүсэгтэй эрчүүд хөдөөлүүлж, түүний хойноос ихэд гашуудан уйлцгаажээ.


Израилийн хөвгүүд Синаин цөлөөс аянд гарав. Дараа нь үүл Параны цөлд бууж тогтов.


Тэрээр Параны цөлд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.


Тэгээд Иехоиадагийн хүү Бенаиа явж, түүнд халдаж хөнөөв. Түүнийг цөл дэх өөрийнх нь гэрт нутаглуулжээ.


Ингээд Мосе Израилийн хөвгүүдийн тэргүүнүүд болох тэр бүх хүнийг ЭЗЭНий тушаалаар Параны цөлөөс илгээлээ.


Үндэстнүүдийн хаад бүгд алдар дотор Булшиндаа хэвтэж байна.


Би Мешехт түр сууж, Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би хөөрхийлөлтэй еэ!


Рамад гэр нь байсан тул тэрээр Рама уруу буцдаг байсан ба тэрээр тэнд Израилийг шүүдэг байв. Тэр мөн тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгов.


Тэд явсаар Кадеш дахь Параны цөлд Мосе Аарон нар ба Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр ирж, тэдэнд болон даяар хотол түмэнд хариу үг авчирч, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ.


Дараа нь ард олон Хазеротоос нүүж, Параны цөлд буудаллав.


Тэнд оршин суугч канаанчууд Атадын үтрэм дээр болсон гашуудлыг хараад —Египетчүүдийн маш том гашуудал болж байна хэмээн ярилцацгаав. Тийм учраас Иордан голын нөгөө эргийн тэр газрыг Абел-мицраим гэж нэрлэх болжээ.


мөн цөлийн ойролцоох Ел-параныг хүртэл Сеирийн ууланд хоричуудыг бут цохив.


Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өөрийн гэрийн цэцэрлэг буюу Уззагийн цэцэрлэгт тавигджээ. Түүний хүү Амон оронд нь хаан болжээ.


Сара Канаан нутгийн Кириат-арба хэмээх газарт (одоогийн Хеброн) үхэж, Абрахам Сарагийн төлөө гашуудан уйлахаар тэнд оров.


Тэд өглөө эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэртээ буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав.


«Хаана байна, өвөг дээдэс чинь? Эш үзүүлэгчид мөнх амьдардаг уу?


Swiv nou:

Piblisite


Piblisite