Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 24:4 - Ариун Библи 2013

4 Давидын хүмүүс өөрт нь —ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгнө. Түүнийг нүднийхээ тааллаар болгогтун” гэж айлдсан тэр өдөр нь болов гэцгээв. Тэгтэл Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Давидын хүмүүс өөрт нь —ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгөх гэж байна. Түүнийг өөрийн дураар болгогтун” хэмээн айлдсан тэр цаг өдөр нь болов гэцгээв. Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав.

Gade chapit la Kopi




1Самуел 24:4
13 Referans Kwoze  

ЭЗЭН хүн бүрийг зөвт болон итгэлтэй байдлаар нь хариу шагнах болно. ЭЗЭН өнөөдөр таныг миний гарт өгсөн боловч би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар сунгахаасаа татгалзсан билээ.


Харагтун, өнөөдөр энэ агуйд ЭЗЭН таныг миний гарт өгснийг энэ өдөр та өөрийн нүдээр харсан билээ. Зарим маань таныг алъя гэсэн боловч би таныг өрөвдөж, “Би өөрийн эзний эсрэг гар сунгахгүй. Учир нь тэр ЭЗЭНий тосолсон хүн” гэж хэлсэн билээ.


ЭЗЭН намайг чиний гарт тушаасан атал чи намайг алсангүй нь надад хичнээн сайныг үйлдсэнийг чинь өнөөдөр надад мэдүүллээ.


Тэрээр Давидад —Бүү айгтун. Учир нь миний эцэг Саулын гар чамд хүрэхгүй бөгөөд чи Израилийн хаан болж, би чиний дараа зогсох хүн болно. Миний эцэг Саул ч энэ тухай мэдэж байгаа гэж хэлэв.


Давид, Кеилад ирсэн гэдгийг Саулд мэдэгдсэнд тэр —Бурхан түүнийг миний гарт өгөв. Давид давхар хаалга, хөндөл бүхий хотод орсноороо өөрөө өөрийгөө түгжлээ гэж хэлэв.


“Махнаас нь цадатлаа идсэн ч болоосой!” гэж Майханд минь зочлогсдоос хэлсэн гэж үү?


Тэгээд тэд Иш-бошетын толгойг Хебронд буй Давидад авчран хаанд —Үүнийг хараач, таны аминд заналхийлж байсан таны дайсан Саулын хүү Иш-бошетын толгой энэ байна. ЭЗЭН өнөөдөр Саул болон түүний үр удмаас эзэн хааны минь төлөө өшөөг ийнхүү авахуулав гэж айлтгав.


Хэрэв тэр нөгөө хүнийг отоогүй, харин Бурхан түүний гарт цаад хүнийг унагасан бол түүний зугтаах газрыг Би та нарт тогтоож өгнө.


Давид тэндээс явж, Адулламын агуй уруу зугтав. Түүний ах нар болон түүний эцгийн гэрийнхэн бүгд үүнийг сонсоод, Давидын байгаа газар уруу ирэв.


Намайг өршөөгөөч, Бурхан, Намайг өршөөгөөч Учир нь сэтгэл минь Таны дотор хоргодож байна. Таны жигүүрийн сүүдэрт би Хорлол өнгөртөл хоргодно.


Дуу хоолойгоороо ЭЗЭНд чангаар хашхирлаа, би Дуу хоолойгоороо ЭЗЭНээс гуйлаа, би.


Swiv nou:

Piblisite


Piblisite