Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 24:12 - Ариун Библи 2013

12 ЭЗЭН та бид хоёрыг шүүж, ЭЗЭН танаас өшөөг минь авах болтугай. Харин би танд гар хүрэхгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 ЭЗЭН та бид хоёрыг шүүж, ЭЗЭН танаас өшөөг минь авах болтугай. Харин миний гар таны эсрэг байхгүй.

Gade chapit la Kopi




1Самуел 24:12
17 Referans Kwoze  

Өө Бурхан, намайг зөвтгөж, Бишрэлгүй үндэстний эсрэг Хэргийг минь дэмжээч! Хуурмаг, шударга бус хүнээс Намайг авраач


Би чиний эсрэг нүгэл үйлдээгүй. Миний эсрэг дайн өдөөснөөрөө чи надад буруу зүйл хийж байна. Шүүгч болох ЭЗЭН өнөөдөр Израилийн хөвгүүд болон Аммоны хөвгүүдийн хоорондохыг шүүх болтугай” гэж хэлүүлжээ.


Надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч, ЭЗЭН! Надтай тулалдагчидтай тулалдаач!


Сараи, Абрамд —Миний хийсэн алдаа тан дээр буух болтугай! Би зарц бүсгүйгээ таны өвөрт хийсэн. Одоо тэрээр жирэмсэн болсноо мэдээд намайг дорд үзэж байна. Та бид хоёрын хоорондохыг ЭЗЭН шүүг гэв.


Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа.


Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ.


Өшөө авалтын Бурхан ЭЗЭН, Өшөө авалтын Бурхан, гэрэлтээч!


Харин би Бурханыг эрэлхийлж, Бурханы өмнө өөрийн хэргийг тавихсан.


Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэнтэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхирч байлаа.


ЭЗЭН хүн бүрийг зөвт болон итгэлтэй байдлаар нь хариу шагнах болно. ЭЗЭН өнөөдөр таныг миний гарт өгсөн боловч би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар сунгахаасаа татгалзсан билээ.


Абрахамын Бурхан, Нахорын Бурхан, тэдний өвөг дээдсийн Бурхан, бидний хоорондохыг шийдэг гэсэнд Иаков, эцэг Исаакийнхаа Эмээгчээр тангараглав.


Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шүүж, Тэр миний гомдлыг хараад таны гараас намайг өршөөн аврах болтугай гэж хэлэв.


Миний төлөө өшөө авдаг Бурхан, Хүмүүсийг миний дор оруулдаг.


Давид, Рамагийн Наиотоос зугтан Ионатан уруу ирж —Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар хилэнц байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? гэж хэлэв.


Тэр үед мөнөөх гучин хүний толгойлогч Амасаигийн дээр Сүнс буун ирж —Давид аа, бид таных, Иессийн хүү, бид таны талд. Амар амгалан, амар тайван танд оршиг! Танд туслагч нэгэнд амар тайван нь оршиг! Үнэхээр таны Бурхан таныг дэмждэг билээ гэж хэлсний дараа Давид тэднийг хүлээн авч, тэднийг бүлгийн толгойлогчоор тавив.


Swiv nou:

Piblisite


Piblisite