Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 24:11 - Ариун Библи 2013

11 Хараач эцэг минь, гарт минь буй дээлийнхээ хормойг хараач. Таны дээлийн хормойг би огтлон авсан боловч таныг алаагүй нь хорон муу болоод гэмт үйлдэл нь миний гарт үгүй гэдгийг танд мэдүүлэг. Таны эсрэг би нүгэл үйлдээгүй боловч та амийг минь авахаар мөрдөж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Эцэг минь, миний гарт байгаа өөрийнхөө дээлийн хормойг сайн харагтун. Учир нь би таны дээлийн хормойг огтолж авсан боловч таныг алаагүй энэ зүйлээр надад хорон санаа, тэрслэх байдал байхгүй бөгөөд би танд нүгэл үйлдээгүй гэдгийг лавтай мэдэгтүн. Тийм атал та миний амийг авахаар эрж байна.

Gade chapit la Kopi




1Самуел 24:11
22 Referans Kwoze  

ЭЗЭНий оршихуйгаас холдоход миний цус газарт бүү урсаасай. Учир нь Израилийн хаан, ууланд ятуу шувуу агнаж байгаа нэгэнтэй адил, ганцхан нохой бөөс эрэхээр гарсан билээ гэж хэлэв.


Тиймээс харж, түүний хоргодон нуугдаж байгаа бүх газрын талаар мэдэж, баттай үнэн мэдээг аваад буцаж ирэгтүн. Тэр үед би та нартай хамт явъя. Хэрэв тэр энэ нутагт байгаа бол би түүнийг Иудагийн бүх мянгатын дотроос ч эрж хайя гэж хэлэв.


Давид цөл газар бэхлэлтүүдэд хоргодож мөн Зифийн цөлд уулархаг газарт саатаж байв. Саул, Давидыг өдөр бүр эрж хайж байсан боловч Бурхан, Давидыг Саулын гарт өгсөнгүй.


Энэ нь “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” гэж тэдний хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд ажээ.


Тэгтэл зарц нар нь ойртож ирээд, түүнтэй ярин, түүнд —Эцэг минь, тэр эш үзүүлэгч илүү бэрх зүйлийг танаас нэхсэн бол та хийхгүй байх байсан гэж үү? Гэтэл тэр танд зөвхөн “Угаа, цэвэрш” гэж байхад та харин хийх бус уу? гэцгээхэд


Тэр бас —Яагаад эзэн минь өөрийн зарцын араас мөшгөнө вэ? Би юу үйлдэв? Эсвэл миний гарт ямар бузар муу юм байна вэ?


Бишрэлтэн нь энэ газраас устжээ. Чигч шударга нь хүмүүсийн дундаас үгүй болжээ. Цус урсгах гэж бүгэн хүлээнэ, эд бүгд. Бие биенээ тороор агнана, тэд.


“Эзэн БУРХАН ингэж айлдахдаа «Бүх бугуйнд шидэт уяаг оёж, амийг нь авлахаар янз бүрийн өндөртэй хүмүүсийн толгойд гивлүүр хийгч эмэгтэйчүүд хөөрхий еэ. Та нар ард түмний минь амийг авлачихаад, харин өөрсдийнхөө амийг хадгалж чадах уу?


Алхааг минь отох тул Гудамжнууддаа гарч алхаж чадахгүй нь ээ Төгсгөл маань ойртож, Өдрүүд минь тоологдон төгсгөл маань иржээ.


Эелдэг хариулт уурыг зайлуулах. Эвгүй үгс хилэнг хөдөлгөх.


Гүжирдэгч хүн нутагт бүү суурьшиг. Хүчирхийлэгч хүнийг гай зовлон мөшгөн хөнөөг.


Учир нь шалтгаангүйгээр Тэд нууцаар надад тор тавьсан, Шалтгаангүйгээр Тэд сэтгэлд минь нүх ухсан.


Арслан мэт үүнийг өндийлгөвөл Та хариуд нь намайг агнаж, Та хүч чадалаа миний эсрэг дахин харуулах байсан.


Давид босож, хүмүүстэйгээ явж, филистчүүдээс хоёр зуун хүнийг цохиж алав. Давид тэдний тээрхийн арьсыг авчирч, хааны хүргэн болохын тулд тэдгээрийг тоо ёсоор нь хаанд өгөв. Ийнхүү Саул охин Михалаа Давидад эхнэр болгон өгчээ.


Та шивэгчнийхээ гэмт үйлдлийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь та ЭЗЭНий тулалдааныг хийж байгаа билээ. Насан турш бузар муу танаас бүү олдог!


Гэмт үйлдлийн минь ч, Нүглийн минь ч учир бус атал Харагтун, ЭЗЭН! Тэд амийг минь отож байна. Хүчит хүмүүс Миний эсрэг цугларч байна,


Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг, Харин зүрх минь Таны үгнээс л сүрддэг.


Би энд байна. ЭЗЭНий өмнө болон Түүний тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн! Би хэний үхрийг эсвэл хэний илжгийг булааж авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлж, хэнийг зовоон дарамталж, нүдээ таглан хэний гараас хээл хахууль авсан бэ? Тэгсэн аваас би та нарт буцааж өгье гэв.


ЭЗЭН хүн бүрийг зөвт болон итгэлтэй байдлаар нь хариу шагнах болно. ЭЗЭН өнөөдөр таныг миний гарт өгсөн боловч би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар сунгахаасаа татгалзсан билээ.


Тэгэхэд Давид —Чи ЭЗЭНий тосолсон хүнийг алахаар гар сунгахаас юунд эмээсэнгүй вэ? гэв.


Дайсан минь намайг мөшгөн бариг. Амийг минь тэрээр газарт гишгэлэн Алдрыг минь тоос шороонд унагааг. Села


Swiv nou:

Piblisite


Piblisite