Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 22:20 - Ариун Библи 2013

20 Гэвч Ахитубын ач, Ахимелехийн нэгэн хөвгүүн Абиатар гэгч зугтан Давидын араас оргож ирэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Гэвч Ахитубын ач, Ахимелехийн нэгэн хөвгүүн Абиатар гэгч хүн зугтан, Давидын араас ирэв.

Gade chapit la Kopi




1Самуел 22:20
15 Referans Kwoze  

Ахимелехийн хөвгүүн Абиатар Давид уруу Кеилад байхад нь зугтаж ирэхдээ гартаа ефод авчирсан байв.


Дараа нь Давид, Ахимелехийн хөвгүүн тахилч Абиатарт хандан —Ефод авч ирэгтүн гэж гуйсанд Абиатар, Давидад ефодыг авчирч өгөв.


Саулыг өөрт нь хор хөнөөл хийх гэж байгааг Давид мэдсэн байлаа. Иймээс тахилч Абиатарт —Ефодыг авч ирэгтүн гэж хэлэв.


харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхэв. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.


Нэгэн бениамин хүн тулалдааны тэргүүн шугамаас зугтан тэр өдрөө Шилод ирэв. Тэр хувцсаа урж, толгойдоо шороо цацсан байлаа.


Гэсэн ч нүдийг чинь нулимсаар сохолж, сэтгэлийг чинь гансруулахын тулд Би танай бүх хүнийг Өөрийн тахилын ширээнээс зайлуулахгүй. Чиний гэрийн бүх үрс харин ид залуугаараа үхнэ.


Шева гүүш, Задок, Абиатар нар тахилч,


Шило дахь ЭЗЭНий тахилч байсан Елигийн гуч, Финехасын ач, Ихабодын ах Ахитубын хөвгүүн Ахиа ефод зүүж байв. Ионатаны явсныг хүмүүс мэдээгүй байлаа.


Саул, ЭЗЭНий тахилч нарыг хөнөөснийг Абиатар, Давидад мэдэгдэв.


Харагтун, Задок бүх леви хүмүүсийн хамт Бурханы гэрээний авдрыг авчраад, буулган тавьж, хамаг ард олныг хотоос гарч дуустал нь Бурханы авдрыг Абиатарын хажууд байлгав.


Тэрээр Зеруиагийн хүү Иоаб, тахилч Абиатар нартай хэлэлцсэн бөгөөд тэд Адониагийн ард туслахаар зогсож байв.


Давид, тахилч Задок, Абиатар нар болон левичүүд Уриел, Асаиа, Иоел, Шемаиа, Елиел, Амминадаб нарыг дуудан


Ахитубын хүү Задок болон Абиатарын хүү Ахимелех нар тахилч, Шавша нь гүүш болж,


Swiv nou:

Piblisite


Piblisite