Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 20:41 - Ариун Библи 2013

41 Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн нүүрээрээ газар унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биенээ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

41 Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн, нүүрээрээ газар шаан унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биеэ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.

Gade chapit la Kopi




1Самуел 20:41
20 Referans Kwoze  

Давидыг Ионатан амь шигээ хайрласан тул Давидтай гэрээ байгуулав.


Тэгээд Иаков Рахелыг үнсээд чанга дуугаар уйлан,


Бүгд чангаар уйлалдан, Паулыг хүзүүдэн дахин дахин үнсэцгээв.


Ингээд ард олон бүгдээрээ Иордан голыг гатлав. Хаан ч мөн адил гатлав. Хаан, Барзиллаиг үнсэж, түүнийг ерөөхөд тэр хот уруугаа буцав.


Саулын ач, Ионатаны хүү Мефибошет, Давидад ирээд, нүүрээрээ газар унаж мөргөв. Давид —Мефибошет гэхэд тэр —Таны боол би энд байна гэв.


Ах Ионатан минь, таны төлөө би зовон шаналж байна. Та намайг бүхнээс илүү хайрладаг байлаа. Таны хайр надад бүсгүйн хайраас илүү гайхамшигтай байв.


Давидыг харангуутаа Абигаил яаран илжигнээсээ бууж, Давидын өмнө нүүрээрээ газар унаж, мөргөв.


Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган түүнийг үнсээд —ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосоллоо.


Иосеф бас ах нараа үнсээд тэвэрч уйлав. Тэгээд ах нар нь түүнтэй ярилцацгаав.


тэд —Таны зарц, бидний эцэг амар сайн, одоо хүртэл амьд сэрүүн байгаа гэж хариулаад, доор бөхийн мөргөцгөөжээ.


Тэгтэл Лабан охин дүүгийнхээ хүү Иаковын тухай мэдээг сонсоод, түүнтэй уулзахаар гүйн очиж, тэврэн үнсээд гэртээ дагуулан оров. Иаков бүх зүйлээ Лабанд ярьжээ.


Иосеф тэр нутгийн эрх мэдэлтэн нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв.


Ионатан өөрийнхөө зэвсгийг хөвгүүнд өгч —Үүнийг хот уруу авч яв гэж хэлэв.


Есав гүйж ирэн түүнийг тэврэн хүзүүдэж үнсээд, хоёулаа уйлалдав.


Давид, Саулд —Та юунд “Харагтун, Давид таныг хорлох гэж байна” гэж хэлдэг хүмүүсийн үгийг сонсоно вэ?


Харагтун, гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас иржээ. Тэрээр хувцсаа урж, толгой дээрээ тоос шороо цацсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газар унаж, мөргөв.


Текоагийн эмэгтэй хаанд айлтгахдаа, нүүрээрээ газар унаж мөргөөд —Тусалж хайрла, хаантан минь гэв.


Тэгээд Батшеба бөхийж, хаанд мөргөлөө. Хаан —Чи юу хүсэв? гэж асуув.


Хаанд —Эш үзүүлэгч Натан ирээд байна гэж дуулгав. Тэрээр хааны өмнө орж ирээд, нүүр газарт доор мэхийн хаанд мөргөв.


Тэгэхэд Батшеба нүүр газарт доор мэхийн, хаанд бөхийж —Миний эзэн Давид хаан та мөнх наслах болтугай гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite