Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 20:1 - Ариун Библи 2013

1 Давид, Рамагийн Наиотоос зугтан Ионатан уруу ирж —Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар хилэнц байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Давид Рамагийн Наиотоос зугтан, Ионатан уруу ирж, —Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар гэм буруу байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? хэмээн өгүүлэв.

Gade chapit la Kopi




1Самуел 20:1
19 Referans Kwoze  

сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос яаж ангижруулах ба зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэл дор яаж барихаа Эзэн мэддэг.


Хайртууд минь, зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурханы өмнө зоригтой байж,


Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун чанар хийгээд чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэлд байв. Энэ нь бидний мөс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм.


Тэр, Давидад —Чи надаас илүү зөвт байна. Учир нь чи надад сайн хандаж байтал би чамд бузар мууг санав.


Хараач эцэг минь, гарт минь буй дээлийнхээ хормойг хараач. Таны дээлийн хормойг би огтлон авсан боловч таныг алаагүй нь хорон муу болоод гэмт үйлдэл нь миний гарт үгүй гэдгийг танд мэдүүлэг. Таны эсрэг би нүгэл үйлдээгүй боловч та амийг минь авахаар мөрдөж байна.


Давид, Саулд —Та юунд “Харагтун, Давид таныг хорлох гэж байна” гэж хэлдэг хүмүүсийн үгийг сонсоно вэ?


Би энд байна. ЭЗЭНий өмнө болон Түүний тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн! Би хэний үхрийг эсвэл хэний илжгийг булааж авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлж, хэнийг зовоон дарамталж, нүдээ таглан хэний гараас хээл хахууль авсан бэ? Тэгсэн аваас би та нарт буцааж өгье гэв.


Ионатан түүнд —Тийм явдал хол байг. Чи алагдах ёсгүй. Үзэгтүн, миний эцэг их бага ямар ч хэргийг надад дуулгалгүй үйлддэггүй юм. Тэгэхлээр энэ хэргийг миний эцэг надаас яагаад нуух билээ? Тийм юм байхгүй гэж хэлэв.


Учир нь харь хүмүүс миний эсрэг боссон бөгөөд Хэрцгий хүмүүс амийг минь эрж байна. Тэд Бурханыг урдаа залдаггүй хүмүүс юм. Села


Саул өөрийн хөвгүүн Ионатан хийгээд бүх зарцынхаа өмнө Давидыг алах тухайгаа ярив. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ.


Давид оргон зугтааж, Рама уруу Самуел дээр ирээд Саул өөрт нь үйлдсэн бүгдийг Самуелд хэлэв. Тэрээр Самуелтай хамт Наиотод очиж суув.


Харин Ионатан, эцэг Саулдаа хариулан —Яагаад тэр хүнийг алах ёстой юм бэ? Тэр хүн юу үйлдсэн юм бэ? гэж хэлэв.


ЭЗЭН та бид хоёрыг шүүж, ЭЗЭН танаас өшөөг минь авах болтугай. Харин би танд гар хүрэхгүй.


Тэр бас —Яагаад эзэн минь өөрийн зарцын араас мөшгөнө вэ? Би юу үйлдэв? Эсвэл миний гарт ямар бузар муу юм байна вэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite