Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 2:35 - Ариун Библи 2013

35 Харин зүрх болон сэтгэлд минь таалагдахаар үйлдэх үнэнч тахилчийг Би Өөртөө гаргаж ирнэ. Би түүнд бат үнэн гэрийг барьж өгнө. Тэр үргэлж Миний тосолсон хүний өмнө алхах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

35 Гэвч Миний зүрх болон Миний сэтгэлд байгаа зүйлсийн дагуу үйлдэх үнэнч тахилчийг Би Өөрийнхөө төлөө өргөмжилнө. Би түүнд бат бэх гэрийг барьж өгнө. Тэр үргэлж Миний тосолсон хүний өмнө алхах болно.

Gade chapit la Kopi




1Самуел 2:35
28 Referans Kwoze  

Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан Та зарцдаа нэгэн илчлэлт өгч “Би чамд гэрийг барьж өгнө” гэж айлдсан билээ. Тиймээс зарц тань Танд энэ залбирлыг залбирах зоригийг олов.


Тэгээд Миний чамд тушаасан бүхнийг чи сонсож, Миний замаар явж, Миний журам болоод тушаалуудыг Миний зарц Давид шиг мөрдөн Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдвэл Би чамтай хамт байх болно. Би Давидад барьж өгсөн шиг мөнхийн гэрийг чамд босгон өгч, Израилийг чамд даатгана.


Би чамайг хамаг дайснаас чинь амраана. ЭЗЭН Би чамд мэдүүлье. ЭЗЭН Би чамд нэгэн гэр барьж өгнө.


Та шивэгчнийхээ гэмт үйлдлийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь та ЭЗЭНий тулалдааныг хийж байгаа билээ. Насан турш бузар муу танаас бүү олдог!


Тэрээр хаандаа агуу ялалтыг өгч, Өөрийнхөө тосолсон нэгэн болох Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг болой.


Тиймээс Бурханы өмнө өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн улмаас эвлэрүүлэл хийхийн тулд Тэр бүх талаараа ах дүү нартайгаа адил болох ёстой байв.


тэр өдөртөө ЭЗЭНий өмнө баяртайгаар идэж, ууцгаав. Тэд Давидын хүү Соломоныг хоёр дахь удаагаа хаанаар өргөмжлөв. Түүнийг ЭЗЭНий жонон болгон тосолж, Задокийг тахилчаар томилжээ.


Хаан, Иоабын оронд Иехоиадагийн хүү Бенаиаг цэргийн жанжин болгож, Абиатарын оронд тахилч Задокийг томиллоо.


Тахилч Задок, эш үзүүлэгч Натан нар түүнийг Гихонд хаан болгон тослов. Тэд тэндээс хөөр баяртай буцан ирж байгаа тул хот ч чимээ шуугианаар дүүрчээ. Та нар тэр л дуу чимээг сонсов.


Гэвч тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, эш үзүүлэгч Натан, Шимеи, Реи бас Давидын хүчит эрс Адониатай нийлсэнгүй.


Тэгэхэд Самуел тос дүүргэсэн эврээ авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр буув. Самуел босож Рама уруу явлаа.


Би энд байна. ЭЗЭНий өмнө болон Түүний тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн! Би хэний үхрийг эсвэл хэний илжгийг булааж авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлж, хэнийг зовоон дарамталж, нүдээ таглан хэний гараас хээл хахууль авсан бэ? Тэгсэн аваас би та нарт буцааж өгье гэв.


Дараа нь Би тэдний дээр нэгэн хоньчинг буюу Өөрийн зарц Давидыг томилж, тэр тэднийг тэжээнэ. Тэр өөрөө тэднийг тэжээж, хоньчин нь болно.


ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгэнийг эсэргүүцэн Газар дэлхийн хаад сууцгааж, Захирагчид хоорондоо зөвлөлдөж, хэлэхдээ,


Тэр өөрийн Бурханы төлөө хардаж, Израилийн хөвгүүдэд эвлэрүүллийг хийсэн учраас түүнд болон дараах үр удамд нь энэ нь мөнхийн тахилчийн үйлчлэлийн гэрээ байна” хэмээн хэл гэв.


Эх баригчид Бурханаас эмээсэн тул Тэр тэдэнд гэр бүл бий болгож өгчээ.


Чиний гэрт амьд үлдэгсэд бүгд задгай мөнгөн зоос, үмх талхны төлөө түүнд сөгдөхөөр ирж, «Үмх талхтай болмоор байна, тахилчийн ямар нэг албанд намайг тавьж өгөөч» гэж гуйх болно” гэсэн гэв.


Балчир хөвгүүн Самуел, Елигийн дор ЭЗЭНд үйлчилж байв. Тэр өдрүүдэд ЭЗЭНий үг ховор, үзэгдлүүд ч цөөн байв.


Тэгээд Самуел нэг хөхүүл хурга авч, бүхлээр нь шатаалт тахил болгон ЭЗЭНд тахив. Самуел Израилийн төлөө ЭЗЭНд хашхирахад ЭЗЭН түүнд хариулав.


Харин хөвгүүд нь түүний замаар явалгүй шударга бус олз ашгийн араас хөөцөлдөн хээл хахууль авч шударга ёсыг гажуудуулав.


Тэд хариулан —Хараач, тэр та нарын урд явж байна. Одоо бушуул, өнөөдөр мөргөлийн өндөрлөг дээр ард олны тахилын өдөр тул тэр өнөөдөр хотод ирсэн юм.


Та нар хот уруу ормогцоо мөргөлийн өндөрлөг өөд гарч зоог барихаас нь өмнө түүнийг шууд олж уулзана. Учир нь тэр нядлах тахилыг ерөөх ёстой тул түүнийг ирэх хүртэл ард олон зоог барихгүй. Дараа нь уригдсан олон зоог барина. Та нар өнөөдөр л түүнийг олж уулзаж болох тул одоо өгсөөд явцгаа гэв.


Самуелыг Саулаас салж явахаар эргэх тэр үед Бурхан, Саулын зүрхийг өөрчилж, тэр бүх тэмдгүүд тэр өдөртөө биелэгджээ.


Тэд нөгөө довцогт хүрчээ. Харагтун, хэсэг эш үзүүлэгчид түүнтэй тааралдаж, Бурханы Сүнс түүний дээр буусанд тэр ч тэдний дунд эш үзүүлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite