Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 2:3 - Ариун Библи 2013

3 Ихэд олон үг бардамнаж бүү ярьтугай. Ихэмсэг үгс амнаас чинь бүү гартугай. Хамгийг мэдэгч Бурхан ЭЗЭН тул Хамаг үйлийг дэнслэгч нь чухамдаа Тэр билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Ихэд бардамнан бүү онгирогтун. Ихэмсэг үгсийг амнаасаа бүү гаргагтун. Учир нь ЭЗЭН бол хамгийг мэдэгч Бурхан бөгөөд Тэрээр үйлсийг дэнсэлнэ.

Gade chapit la Kopi




1Самуел 2:3
26 Referans Kwoze  

ЭЗЭНээс эмээхүй нь ёрын мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, ёрын муу зам хийгээд гажсан амыг би жигшдэг.


Та тэнгэр дэх Өөрийн залрах газраасаа сонсон, уучилж, үйлдэж, Та зүрхийг нь мэдэх хүн тусбүрд үйлийнх нь дагуу өгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүн нэгбүрийн зүрхийг мэдэх билээ.


“Харагтун, бид үүнийг мэдээгүй” гэж чи хэлэх аваас Зүрхийг чинь дэнслэгч анхаарахгүй гэж үү? Сэтгэлийг чинь хамгаалагч мэдэхгүй гэж үү? Тэрээр үйлсийнх нь хариуг хүмүүнд өгөхгүй гэж үү?


Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.


Хүмүүний бүхий л зам нүдэнд нь цэвэр ч Сүнсийг дэнслэгч нь ЭЗЭН билээ.


Хэнийг чи басамжлан доромжлов? Хэний эсрэг чи дуугаа өндөрсгөн Ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!


Эзэн маань аугаа, ихэд хүчтэй бөгөөд Оюун ухаан нь хязгааргүй.


Тэд дээрэлхүү үгсийг ярьдаг. Ёс бусыг үйлдэгчид бүгд өөрсдөөрөө бахархдаг.


Бурхан үүнийг илрүүлэхгүй байсан гэж үү? Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм.


Зөв шударга жингээр жинлэ, намайг Хоёргүй үнэнчийг минь Бурхан мэдэх болно.


Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.


Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.


“Та нарын үгс Миний эсрэг хатуу байв” гэж ЭЗЭН айлдаж байна. “Гэсэн ч та нар «Бид Таны эсрэг юу ярьсан юм бэ?» гэдэг.


“Текел” гэдэг нь хаан таныг жинлүүр дээр хэмжсэнд дутав.


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, Цээж дотрыг шалгадаг нь Хүн бүрд замуудынх нь дагуу, Үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


Зөв шударгын зам нь чигч шулуун ажээ. Аяа Зөвт Нэгэн ээ, Зөвт хүний замыг тэгшхэн тавиач.


Тэд өөхөөрөө хучигдаж, Тэд амаараа бардамнан ярьдаг.


Бардамнал, жигшилтэйгээр Зөв шударгын эсрэг ичгүүргүй ярьдаг Худалч уруулыг дуугүй болгооч!


Эврээ өндөрт бүү өргө. Бүдүүн хүзүүгээр бүү ярь” гэв.


Бурхдын Бурхан ЭЗЭН, Бурхдын Бурхан ЭЗЭН! Та мэднэ. Мөн Израиль ч өөрөө мэдэг. Хэрэв энэ нь тэрслэл юмуу ЭЗЭНий эсрэг шударга бус явдал байсан бол Эзэн энэ өдөр биднийг бүү авраг.


Тэгэхэд Зебул түүнд —Чиний “Абимелех гэгч хэн юм бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ?” хэмээн өгүүлсэн бардамнал одоо хаачсан бэ? Чиний басамжилсан хүмүүс чинь эд биш үү? Одоо гарч очоод тэдэнтэй тулалдагтун гэв.


Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ» гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite