Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 2:28 - Ариун Библи 2013

28 Миний тахилчид байж, Миний тахилын ширээн дээр тахиж, утлага уугиулж, Миний өмнө ефод зүүлгэхийн тулд Би Израилийн хамаг овгоос тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн бүх галан тахилыг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Миний тахилч нар байж Миний тахилын ширээнд очиж, утлагыг шатааж, Миний өмнө ефодыг өмсүүлэхийн тулд Би Израилийн хамаг овгуудаас тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн галаар өргөдөг бүх өргөлүүдийг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу?

Gade chapit la Kopi




1Самуел 2:28
26 Referans Kwoze  

Надад Израилийн хөвгүүдийн дундаас Аарон ахыгаа мөн түүний хөвгүүд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг тахилчийн албанд өөртөө авагтун.


ЭЗЭНд Израилийн хөвгүүдийн өргөдөг, ариун бэлгүүдийн бүх хандивыг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь ногдол болгон өгсөн. Энэ нь чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх ЭЗЭНий өмнөх мөнхийн давсан гэрээ болой гэв.


Үлдэгдлийг нь Аарон болон түүний хөвгүүд идэх бөлгөө. Үүнийг исгээгүй боов болгон ариун газарт идэх ёстой. Тэд үүнийг уулзалтын майхны хашаан дотор идэг.


Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд өргөх галан тахилууд дотроос ариунаас ариун нь бөлгөө.


Харин идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд өргөх галан тахилууд дотроос ариунаас ариун нь бөлгөө.


Тэдний хийх хувцас нь цээживч, ефод, нөмрөг, нэхмэл дотуур дээл, толгойн ороолт, бүс болно. Аарон нь Надад тахилчийн албанд үйлчлэхийн тулд тэд ахад чинь болон хөвгүүдэд нь ариун хувцас хийг.


Тэгэхэд Натан, Давидад —Тэр хүн нь та билээ! Израилийн Бурхан ЭЗЭН айлдахдаа “Чамайг Израилийн хаанаар тослон томилсон бөгөөд Саулын гараас аварч гаргасан нь Би билээ.


Тэрээр Кора ба түүний бүх нөхдөд —Маргааш өглөө хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг ЭЗЭН үзүүлж, тэр хүнийг Өөртөө ойртуулах болно. Сонгох хүнээ л Тэр Өөртөө ойртуулна.


Та нар эвийн тахилуудын нядлах тахилуудаасаа баруун гуяыг хандив болгон тахилчид өгөх ёстой.


Аарон түүн дээр анхилуун утлагыг уугиулна. Өглөө бүр дэнлүүнүүдийг бэлтгэхдээ тэрээр үүнийг уугиулах ёстой.


Мөн Аарон үдшийн бүрийгээр дэнлүүнүүд асаахдаа үе уламжлан ЭЗЭНий өмнө байнгын утлага болох утлагат тахилыг өргөнө.


ЭЗЭН тэднийг тосолсон өдөрт Израилийн хөвгүүдээс тэдэнд эдгээрийг өгөхийг тушаасан юм. Энэ нь хамаг үеийнхэнд нь улиран үргэлжлэх хувь ногдол болой” гэж хэл хэмээлээ.


Харин балчир хөвгүүн Самуел маалинган ефод зүүгээд ЭЗЭНий өмнө үйлчилж байв.


Шило дахь ЭЗЭНий тахилч байсан Елигийн гуч, Финехасын ач, Ихабодын ах Ахитубын хөвгүүн Ахиа ефод зүүж байв. Ионатаны явсныг хүмүүс мэдээгүй байлаа.


Давид, ЭЗЭНий өмнө хамаг чадлаараа бүжиглэв. Давид маалинган ефод бүсэлсэн байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite