Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Самуел 2:27 - Ариун Библи 2013

27 Тэгтэл Бурханы хүн, Елид ирж —ЭЗЭН айлдахдаа “Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрт байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Тэгэхэд Бурханы хүн Елид ирж, түүнд —ЭЗЭН ийнхүү айлдаж байна “Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрийн боолчлолд байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу?

Gade chapit la Kopi




1Самуел 2:27
14 Referans Kwoze  

Харагтун, Иеробоам утлага өргөхөөр тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн, Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв.


Өнөөх эмэгтэй ирж, нөхөртөө —Бурханы хүн над дээр ирэв. Түүний төрх нь Бурханы тэнгэрэлчийн төрх мэт ихэд аймшигтай байв. Харин түүнийг хаанаас гэдгийг би ч лавласангүй, тэр надад нэрээ ч хэлсэнгүй.


Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой.


ЭЗЭН, Ааронд —Цөлд Мосетэй уулзахаар явагтун гэв. Тэр явж, Бурханы ууланд түүнтэй уулзаад түүнийг үнсэв.


Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.


Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө.


Тэр хоёр Ефраимын уулархаг нутгаар бас Шалишагийн нутгаар дамжин явсан боловч олсонгүй. Тэгээд Шалимын нутгаар дамжин явсан боловч тэнд бас л байсангүй. Тэгээд тэр Бениамины нутгаар яваад ч олсонгүй.


Израилийн хөвгүүдэд ЭЗЭН нэгэн эш үзүүлэгчийг илгээв. Тэр эш үзүүлэгч тэдэнд —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би та нарыг Египетээс удирдан гаргаж, та нарыг боолчлолын гэрээс гарган авчирсан.


ЭЗЭН, Мосе Аарон нарт —Алгасалын зарлиг ийм байна. Ямар ч гаднын хүн үүнээс идэж болохгүй.


Египетийн нутагт Мосе Аарон нарт ЭЗЭН —


Тэр өдөр Би Ели дээр, түүний гэрийн эсрэг Өөрийн айлдсан бүхнээ эхнээс нь дуустал буулгана.


Ингээд Елигийн гэрийн тухайд Шилод айлдсан ЭЗЭНий үгийг гүйцэлдүүлэхээр Соломон Абиатарыг ЭЗЭНий тахилч байхаас зайлууллаа.


Зарц нь түүнд —Хар даа, энэ хотод Бурханы хүн бий. Тэр маш хүндтэй хүн. Түүний хэлсэн бүгд нь гарцаагүй биелдэг. Одоо тийшээ явцгаая. Бидний явах ёстой замын талаар тэр хэлж өгч магадгүй юм гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite